Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

2026-03-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өглөө.   Түүний байр суурийг хүргэе.

-Дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн том шок үүсэж эхэлж байна. Боловсруулах үйлдвэрүүд гэмтэл авсан. Дахин сэргэхэд 4-5 жил шаардлага үүсэж байна. Энэ бол бидний онцгой анхаарах асуудал. Дэлхий нийтээр нефтийн нийлүүлэлтийн шок үүссэн шатахууны хямрал багадаа дөрвөн сар үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй байна. Ойрх Дорнод дахь мөргөлдөөн цаашид гүнзгийрвэл 2027 он хүртэл үргэлжлэх эдийн засгийн шок үүсч болзошгүй. Дэлхийн зах зээлд шатахууны бодит хомсдол үүсэж, үнийн огцом өсөлт бий болж байгаа нь Монгол Улсад инфляц нэмэгдэх, импортын үнэ өсөх, шатахуунтай холбоотой бараа бүтээгдэхүүний үнийн дарамт нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой үед шуурхай хариу арга хэмжээ авах зорилготой зөвлөл байгуулсан. Зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үүрэг даалгавар өглөө.  Түүнчлэн олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэл үүссэн үед төсөв, санхүүгийн бодлогыг уян хатан хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ийнхүү дэлхийн зах зээлд үүсээд буй савлагаа Монгол Улсад шууд болон дам нөлөөгөөр нөлөөлөх нөхцөл бүрдэж байгаа энэ үед Засгийн газар эрсдэлийг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлд шуурхай арга хэмжээ авч эхлээд байна. Ойрх Дорнодын бүс нутгийн нөлөө БНХАУ-ын эдийн засагт өндөр байгаа учраас тус улсаар дамжин Монголд нөлөөлөх өндөр магадлалтай. Шатахууны үнийн хувьд Монгол Улс ОХУ-тай шууд хамааралтай гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 56 (7798)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 57 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 57 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 57 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09