Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

2026-03-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ-т өчигдөр хандлаа. Тэрээр "Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч гэж байна. Нэгдүгээрт, "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно.  Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захиралтай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй байна. Нүүрсний хулгай, нүүрсний сонсголтой холбоотой үйл явц хэзээнээс эхэлсэн талаар та бүхэн санаж байгаа байх. 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч буурсан. Валютын нөөц яагаад буурсан шалтгааныг тодруулах хүрээнд Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 362 дугаар тогтоол баталж, олон нийтэд мэдээлэл өгөх асуудлыг хэлэлцсэн. Үүнд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ачигдаж буй нүүрсний дийлэнх нь "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний хүрээнд урьдчилан борлуулагдсан, өөрөөр хэлбэл нүүрс экспортод гарч, гаалийн бүртгэлд орж байгаа боловч валютын орлого бодитоор орж ирэхгүй байгаа асуудал үүссэн" гэлээ. 

Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мөн мэдээлэл өгөв. Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ ямар ч баримтгүй гүтгэлгийн чанартай зүйл ярьж байна. Үнэндээ энэ хүнтэй холбоотой маш олон хэрэг идэвхтэй шалгагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр  “Гэрэгэ тауэрын 14 давхрыг дээрэмдүүлсэн” гэх асуудлаар иргэн өөрөө гарч ирж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Энэ хүнийг гэрчийн хамгаалалтад авна. Баримтууд тогтоогдоод ирэхээр шууд л “Энэ бас адилхан авлигач” гэж намайг гүтгэж байна. Намайг 1.3 сая долларын авлига авсан гэж ярьж байна. Хажууд нь дөрвөн хүн байсан, гэрч байгаа, хоёр цагийн бичлэг байгаа гэж байна. Хэрэв үнэхээр тийм бичлэг, баримт байгаа бол ил гаргах хэрэгтэй юуг нь нуугаад байгаа юм. Намайг Арцатын аманд хувийн хаустай, машин авлигад авсан, нисдэг тэрэгтэй холбоотой гэх мэт ор үндэсгүй зүйл ярьсан. Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө авлигын тухай яриад байгаа юм биш үү гэж бодогдсон. Зургаан оффтейк гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Бодь” компанитай хийсэн гэрээ байгаа. Энэ гэрээг би өөрөө нүүрсний сонсгол дээр гаргаж ирсэн. Мөн Хөгжлийн банканд зургаан сар шалгалт хийж, данс хөөж ажилласан. Нэг сарын хугацаанд бүх дансыг гүйцэд шалгаж амжаагүй. Энэ бүх хэрэг нийтийн албан тушаалтантай холбоотой учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Авлигатай тэмцэх газар Хууль зүйн сайдын харьяанд ажилладаг байгууллага биш, харин үүнд прокурорын байгууллага хяналт тавьдаг. Өөрсдийнх нь хэрэг нотлогдоод, шүүх рүү шилжих шатандаа орчихоор янз бүрийн улс төрийн тайлбар хийж, хуулийн байгууллагын систем рүү бурууг чихэх гэж оролдож байна. Өөрсдийнх нь асуудал хуулийн шатанд явж байхад бүхэл бүтэн систем рүү дайрч, мушгин гуйвуулж ярьж болохгүй” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 55 (7797)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21