Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

1 цаг 35 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг

Аль Жазира агентлагийн тойм нийтлэл

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө. Орос болон бусад эрчим хүч үйлдвэрлэгч орнууд хэрхэн ашиг олох вэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хориг арга хэмжээг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасны дараа улс орнууд түрээсийн танкеруудыг ашиглахаар хошуурцгааж буйгаас харахад Орос Ираны эсрэг АНУ-Израилын дайны гол ашиг хүртэгч болж байна гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 10-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсны үндсэн дээр Ираны Ормузын хоолойг хааснаас үүдэлтэй хомсдолыг бууруулахын тулд АНУ "зарим улсууд"-ын эсрэг Оросын газ­рын тостой холбоотой хориг арга хэм­жээг зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Энх тайван цагт Арабын булангийн үйлд­вэрлэгчдээс дэлхийн зах зээлд гарч буй газрын тос, байгалийн хийн 20 хувийг Ормузын хоолойгоор тээвэрлэдэг.

Өнгөрсөн долоо хоногт Хятад руу Оросын газрын тос тээвэрлэж явсан хэд хэдэн танкер чиглэлээ өөрчилж, Энэтхэг рүү явж байгаа тухай мэдээлэл гарлаа. Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн (CREA) тоо баримтаас харахад Орос улс Ираны эсрэг дайны эхний хоёр долоо хоногт газрын тосны борлуулалтаас 672 сая евро (777 сая ам.доллар) нэмж олсон байна. Энэ дайны эхний хоёр долоо хоногт Израил болон АНУ Техеран руу цохилт өгч, Аятолла Али Хаменеи болон Ираны бусад өндөр албан тушаалтнуудыг хөнөөсөн юм. Иран хариу цохилт өгч, Израил болон хөрш зэргэлдээ Арабын булангийн орнууд дахь АНУ-ын цэргийн байгууламж, дэд бүтцийг онилон мянга мянган пуужин, нисгэгчгүй онгоц харваад байна.

Өнгөрсөн долоо хоногт Израил Ираны хамгийн чухалд тооцогдох Өмнөд Парсын хийн ордыг бөмбөгдсөнөөр дайн улам бүр хурцдаж, Иран дэлхийн хамгийн томд тооцогдох Катарын Рас Лаффаны шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) байгууламж зэрэг Арабын булангийн эрчим хүчний байгууламж руу хариу цохилт өглөө.

 

Ираны эсрэг дайнаас Орос яагаад ашиг хүртэж байна вэ?

 

Иран улс Персийн булангаас задгай тэнгис рүү гарах цорын ганц далайн зам болох Ормузын хоолойг хаасан нь өдөрт 20 сая баррель газрын тосны тээврийг зогсоож байна гэж Парист суугаа эрчим хүчний бие даасан шинжээч Жорж Волошин Аль Жазира агентлагт ярьжээ.

Ормузын хоолойг хааснаар АНУ үүсч болзошгүй эрчим хүчний хямрал болон эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор Оросын газрын тосны тээвэрлэлтэд тавьсан хориг арга хэмжээг түр хугацаанд зогсооход хүргэлээ. Дайн эхлэхээс өмнө 65 орчим ам.доллар байсан Брент маркийн газрын тосны үнэ Ормузын хоолой хаагдсанаас хойш нэг баррель нь 100 ам.доллараас давсан байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш нэг баррель нь 200 ам.долларт хүрэх нь цаг хугацааных гэж олон шинжээч таамаглаж байна. "Ормузын хоолойг хааснаас үүссэн газрын тосны нийлүүлэлтийн асар их хэмжээний хомсдолын улмаас ОХУ Ойрх Дорнодын дайны гол ашиг хүртэгч болж гарч ирсэн" гэж Волошин дүгнэжээ. Мөн тэрбээр "Дэлхийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд дунд зэргийн исгэлттэй түүхий нефтийн өөр эх үүсвэрийг эрэлхийлж байгаа бөгөөд энэ хэрэгцээг Оросын Уралын нефть хангаж байна. Оросын нефтэд тавьсан хоригийг түр хугацаагаар зогсоох АНУ-ын шийдвэр нь "Москвад экспортын хэмжээ болон газрын тосны орлогоо нэмэгдүүлэх томоохон боломжийг нээж, Ираны хориглолтын үеэр Оросын түүхий нефтийг дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болгох бололцоог олголоо" гэж үзэж байна.

 

Оросын газрын тосны үнэд одоогоор ямар өөрчлөлт гарсан бэ?

 

Оросын Уралын түүхий газрын тосны үнэ мэдэгдэхүйц өссөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. АНУ-ын хориг арга хэмжээний үр дүнд газрын тос нэг баррель нь 60 ам.доллараас доош үнэтэй байсан. Хэдийгээр "Уралын газрын тосны үнэ Барууны хориг арга хэмжээний улмаас Брент маркийн газрын тосноос хамаагүй хямд байсан", харин "эрэлт нийлүүлэлтээсээ давсан тул энэ зөрүү багассан". "Оны эхнээс хойш Оросын газрын тосны үнэ бараг 80 хувиар өссөн - саяхан нэг баррель нь 90 ам.долларт хүрсэн - мөн өндөр хэлбэлзэлтэй орчинд худалдан авагчид зохицуулалтын шаардлагаас илүү эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьснаар G7-ийн үнийн дээд хязгаар болох 60 ам.доллараас хамаагүй өндөр дүнтэй арилжаалагдаж байна" гэж дээрх шинжээч онцолжээ.

 

Тээвэрлэгч хөлөг онгоцнууд Оросын газрын тосыг шинэ худалдан авагчдад хүргэхээр чиглэлээ өөрчилж байна уу?

 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Оросын газрын тос тээвэрлэж явсан до­лоон танкер аялалаа замын дундаас өөр­чилж, чиглэлээ Хятадаас Энэтхэг рүү өөрчилсөн тухай  Блумберг агентлаг Vortexa-ийн мэдээллийг иш татан мэ­дээлжээ. Үүний дараа Энэтхэгийн Боомт, Тээвэрлэлт, Усан замын Яамны тусгай нарийн бичгийн дарга Ракеш Кумар Синха анх Хятад руу тээвэрлэлт хийж явсан Оросын газрын тос ачсан Акуа Титан хөлөг онгоцыг Мангалорын газрын тос боловсруулах үйлдвэр болон Петрохими Лимитед (MPCL) компани түрээслэн авч, гуравдугаар сарын 21-нд Шинэ Ман­галорын боомтод ирэхээр болсныг ба­тал­сан тухай Энэтхэгийн хэвлэл мэдээлжээ.

Волошин шинжээчийн мэдээлснээр Энэтхэг улс далайд аль хэдийн гарсан Оросын газрын тосыг импортлох зөв­шөөр­лийг АНУ-ын Сангийн яамнаас авсан анхны улс болжээ.

Энэтхэг улс стратегийн нөөцөө нөхөж, дотоодын эрэлтээ хангахын тулд хөнгөлөлттэй үнээр түүний нефть худалдан авах гарцыг эрчимтэй эрэл­хийлж байгаагийн зэрэгцээ, маргаантай усан замаар дамжин Зүүн Ази руу урт замын тээвэрлэлт хийхтэй хол­боотой эрсдэл, даатгалын зардал нэмэгд­сэнтэй холбогдуулан замын дун­даас тээ­вэр­лэлтийн маршрут өөрчлөх маньевр хийсэн байна. Саяхныг хүртэл Трамп Энэтхэгийг Оросын газрын тос худалдаж авахаа болихыг хүчтэй шахаж, Оросоос газрын тос авасных нь төлөө өнгөрсөн онд Энэтхэгт худал­дааны нэмэлт 25 хувийн тариф ног­­дуулж байв. Энэ оны эхээр Трамп АНУ-ын газрын тос, тэр ч байтугай АНУ-ын хураан авсан Венесуэлийн газрын тосыг худалдан авах баталгааг Энэт­хэгийн Ерөнхий сайд Нарендра Модигоос авч, хариуд нь Шинэ Дэлид тавь­с­ан хоригийг цуцалсан тухайгаа мэдэгдсэн юм.

 

Одоо ямар улсууд Оросын газрын тосыг худалдаж авч байна вэ?

 

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ираны эсрэг дайн эхэлж, Ормузын хоолойг хааснаас хойш Энэт­хэгийн Оросоос авч байгаа газрын тосны худалдан авалт сүүлийн гурван долоо хоногт огцом өссөн тухай мэдээ­лэв. "Оросын газрын тосны гол худалдан авагчид нь Энэтхэг, Хятад улсууд хэвээр байгаа бөгөөд тэд одоо Оросын далайн экспортын дийлэнх хэсгийг эзэлж байна" гэж шинжээч Волошин ярьжээ.

Мөн түүний мэдээлснээр Турк улс гол худалдан авагчдын нэг бөгөөд Израил Ираны өмнөд нутгийн Парс байгалийн хийн ордод цохилт өгснөөс хийн хомсдол үүсэж байгаатай холбогдуулан дотоодын зах зээлээ тогтворжуулахад Оросын түүхий нефтийг ашиглаж байна. Түүнчлэн, хуучин танкеруудын сүүдрийн флот нь Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнодын жижиг, зохицуулалт багатай боловсруулах үйлдвэрүүд рүү Оросын нефтийг зөөвөрлөж байгаа бөгөөд энэ төрлийн тээвэрлэлт нь ихэвчлэн түүхий нефтийн гарал үүслийг нуух зорилготой нарийн төвөгтэй замаар дамжин хийгддэг юм байна.

Энэхүү сүүдрийн флот нь хэд хэдэн маргаантай бүс нутагт газрын тос нийлүүлэх гол механизм болж байгаа төдийгүй илүү олон худалдан авагчид гарч ирэх боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн, АНУ болон түүний Европын холбоотнуудын хамтын ажиллагааны түвшин эргэлзээтэй хэвээр байна. Хэрэв Европын Холбоо Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцохоос татгалзсаар байвал Оросын газрын тосны хөнгөлөлтийг хадгалахын тулд АНУ-д үзүүлэх дипломат болон эдийн засгийн дарамт нэмэгдэх магадлалтай гэдгийг ч дээрх шинжээч тэмдэглэжээ.

 

Хэрэв АНУ хориг арга хэмжээгээ сэргээвэл Оросын газрын тосны эрэлт хэрэгцээ хэвээр байх уу?

 

Хэрэв газрын тосыг хялбар авах өөр эх үүсвэр байхгүй бол АНУ хориг арга хэмжээгээ дахин хэрэгжүүлсэн ч гэсэн улс орнууд Оросын түүхий нефтийг үргэлжлүүлэн авч магадгүй гэж Волошин хэлэв. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-ийн мэдээлснээр Ормузын хоолойг хааснаар өдөрт 8 сая баррель газрын тосны хомсдол үүссэн байна. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал "Энэтхэг зэрэг томоохон импортлогчид дотоодын эдийн засгийн уналтаас урьдчилан сэргийлэхийн тулд Оросын газрын тосыг үргэлжлүүлэн худалдаж авахаас өөр аргагүй гэж үзэх магадлалтай юм байна.

Хэрэв Оросын газрын тосны эсрэг хориг арга хэмжээг сэргээвэл худалдан авагчид Москватай харилцахтай холбоотой хууль эрх зүйн болон санхүүгийн эрсдэлийг нөхөхийн тулд газрын тосны үнийг хямдруулахыг шаардаж магадгүй. Үүний зэрэгцээ, зах зээлийн ноцтой хямрал үргэлжилж байгаа тохиолдолд АНУ хориг арга хэмжээнээс чөлөөлөх шийдвэрээ сунгах магадлал өндөр байна гэж Волошин хэлжээ.

 

Эрчим хүч үйлдвэрлэгч өөр ямар улсууд ашиг хүртэх боломжтой вэ?

 

ОПЕК-ийн бус хоёр томоохон эрчим хүчний үйлдвэрлэгч Норвег, Канад улс ашиг хүртэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ ашиг хүртэж чадах эсэх нь тэдний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чадавхаас ихээхэн хамаарах юм байна. Норвег улс Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд байгалийн хий, газрын тосны үйлдвэрлэлээ дээд хэмжээнд байлгах, голчлон Иран, Оросын газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг нөхөхийг эрмэлзэж буй Европын Холбооны орнуудад борлуулах сонирхлоо аль хэдийн илэрхийлжээ. Канад улс АНУ-ын руу экспортлох хүчин чадлаа нэмэгдүүлэх арга замыг судалж байна. Гэсэн хэдий ч Оросын нэгэн адил богино хугацаанд үйлдвэрлэлээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэх чадавхи нь дамжуулах хоолойн хүчин чадал болон дэд бүтцийн саад бэрхшээлээс шалтгаалан хязгаарлагдмал байна гэж дээрх шинжээч нөхцөл байдлыг дүгнэжээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/features/2026/3/20/will-russian-oil-be-the-biggest-winner-in-the-us-israel-war-on-iran

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 55 (7797)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

1 цаг 35 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

1 цаг 35 мин
Иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Увс аймагт ажиллалаа.

1 цаг 35 мин
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар тус улсад айлчлал хийж б

1 цаг 35 мин
"Фронт Цэгмид - Дочь гобийского края"

В пустыни ровном, гладком полотне,

13 цаг 17 мин
“Фронт Цэгмидийн танхим”-ын нээлтийн ёслол болов

Элчин сайдын яамны төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монг

13 цаг 20 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

16 цаг 48 мин
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг яаж шийдэх вэ?

Зээл хүсэгч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулаагүй тохиолдолд өөрийн орон сууцаа барьцаалан, шинэ орон сууцны урьдчилгааг төлөх боломж бүрддэг.

17 цаг 15 мин
Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба Б.Энхбаярын жиргээ

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба Б.Энхбаярын жиргээ

17 цаг 18 мин
П.Хишигбаяр: "Гэрэгэ тауэр"-ын гэх асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна

Ичсэн нүүрэндээ намайг цагдан хоригдож байхад 1.5 тэрбум төгрөгийг манай данс руу хийсэн байсан. "Хонгил"-оор бүрэн чирэгдэж үзлээ. Энэ асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна" гэжээ.  Эх сурвалж: www.polit.mn 

19 цаг 4 мин