Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

2025-05-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн танилцуулав.  Монгол Улсын парламент анх удаа 126 гишүүнтэй өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Байнгын хорооноос 141 зарчмын зөрүүтэй санал гарчээ. Иймд гишүүдийг өнөөдрийн чуулганд тогтвор, суурьшилтай, идэвхтэй оролцохыг уриаллаа.  “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Боомтийн сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, А.Эрдэнэбүрэн, Б.Батцэцэг, О.Алтангэрэл, С.Бямбацогт, С.Одонтуяа, П.Наранбаяр, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Ж.Батсуурь, Ц.Баатархүү, Б.Чойжилсүрэн нарын сайд нар болон төрийн нарын бичгийн дарга нар багтаж байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:  -Бүсийн зөвлөгөөнөөс гарсан хөрөнгө оруулалт, хууль тогтоомжийн өөрчлөлт, бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуудлуудыг 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгаж байгаа вэ? 

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Бүсийн зөвлөгөөн дээр яригдаж байгаа гол асуудал бол, бүсчилсэн хөгжлийнхөө бодлогыг нэгдсэн байдлаар гаргая гэдэг дээр хэлэлцүүлэг хийж байгаа юм. Харамсалтай нь бүсийн зөвлөгөөн болох явцын дунд тухайн бүс нутагт байгаа асуудлыг шийдвэрлэх гэж байгаа хурал мэтээр утга санаа нь алдагддаг зүйл ажиглагдсан. Тэгэхдээ бид Засгийн газар дээр тухайн бүс нутагт хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг гаргаад, тогтоол шийдвэрүүдээ гаргаад явна.  Хөгжлийн сангийн зарцуулалтыг бүсчилсэн байдлаар хийх нь зүйтэй гэдэг дээр санал нэг байгаа. Харин хөгжлийн сангийнхаа менежментийг шууд бүс рүүгээ аваачаад өгнө гэвэл зөрчил үүснэ. Тэгэхээр тухайн бүсүүдэд мөнгө нь хуваарилагддаг, тэндээс санал нь ирдэг, нэгдсэн байдлаар Засгийн газар өөрөө шийдвэрээ гаргадаг байхаар явахгүй л бол сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид нар мэднэ шүү дээ. Бүсчилсэн хөгжил бол үзэл санаандаа, төлөвлөгөөндөө, төлөвлөлтдөө байх ёстой. Жишээ нь, говийн бүсийн хөгжлийг бид Японы Засгийн газартай хамтран хийх хэрэгтэй гэж харж байгаа. Бид дангаараа хийнэ гэвэл хүчин чадал, туршлага дутаж байгаа.  Маш олон жилийн турш говийг устай болгоно, хөгжүүлнэ гэж хүн бүр ярьсан гэвч үр дүн гараагүй. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 46 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29