Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

2025-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "Гурван нам хамтрахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол заалт нь 35 жил гацсан том төслүүдээ хөдөлгөх байсан. Энэ ажлаа хийж чадсангүй гээд хамтарсан Засгийн газрыг огцруулна гэвэл хүлээн зөвшөөрнө. Гэтэл Засгийн газар гэрээнд заасан үүргээ биелүүлж сайн ажилласан. Эрчим хүчний шинэчлэлээ хийсэн. Ажил явж байгаа. Гэтэл нэг намын Бага хурлаар гэрээг дүгнээд гэрээний үүргээ биелүүлсэнгүй гэж байгаад харамсаж байна. МАН-ын шийдвэрээр Засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. УИХ-аар хэлэлцээд явах ёстой. Бага хурлын шийдвэрийг албан ёсоор ХҮН намд ирүүлээгүй байна. Гурван намын дарга уулзсан. Албан ёсоор гэрээгээ дүгнээд үндэслэлүүдээ гаргаж өгвөл гурван намын бодлогын зөвлөлөөр хэлэлцээд явна. МАН дангаараа Засгийн газраа байгуулаад явж болно. Бид болохыг нь дэмжээд болохгүйг нь шүүмжлээд ажиллана. Ерөнхий сайд УИХ дахь бүлгүүд дээр ирж тайлбараа хийх байх. ХҮН намын зөвлөлд орж ирж тайлбар өгөх ёстой. Ерөнхий сайд хамтрахгүй тохиолдолд ажлаа өгнө гэсэн. Хамтраад явбал үргэлжлүүлээд ажлаа хийнэ гэсэн байр суурь нь хэвээрээ байна лээ. Ерөнхий сайд орлогоо нотлоод явах нь зүйтэй. Залуучууд жагсаал хийж байгаа зөв. Ардчилсан орон шүү дээ. Гэтэл орлогоо нотлоод явах асуудлыг хамтарсан Засгийн газрын асуудал болгож хувиргаад МАН-ын Бага хурлаар хэлэлцэж байгаа нь буруу. Орлогоо нотлоод болохгүй бол хариуцлагаа хүлээгээд явах нь ямар ч улстөрчийн ёс зүйн асуудал. Энэ бол хамтарсан Засгийн газрын асуудал биш. Ерөнхий сайд өөрөө "сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан бол хариуцлагаа хүлээнэ" гэсэн. Хууль хяналтын байгууллага нь шалгаад, хүүхэд нь ирээд шалгуулж байгаа юм байналээ. Тэнд орлогоо нотол гэдэг зүйл ярьж байхад энд хамтарсан Засгийн газар буруу гэдэг асуудал явахаар Монгол Улс хөгжихгүй биз дээ. Энэ болохгүй шүү дээ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

ene neg nuhur sandaraad suid
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 45 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29