АН: Шийдвэрийнхээ үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно

2025-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

АН-аас МАН-д шаарддлага хүргүүллээ.  Шаардлагад, Ардчилсан Нам нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгийн дараа Монгол Ардын намаас ирүүлсэн хамтран ажиллах урилгыг хүлээн авч, Монголын эрх ашигт өндөр ач холбогдол бүхий эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг боловсруулан, Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ.

Энэ хүрээнд өнгөрсөн 10 сарын хугацаанд Ардчилсан Нам нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, та бүхний зүрхшээн хөндөөгүй авлигын тэмцэлд бодит алхам хийж Монголын эрх ашигт нийцсэн олон ажлыг бодитоор эхлүүлсэн.

Гэвч харамсалтай нь Монгол Ардын Нам VI дугаар Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан Намыг гэнэт, ямар ч албан тайлбаргүйгээр хасах шийдвэр гаргасан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл болсон.

Энэхүү шийдвэрийг “Ардчилсан Нам хамтарсан гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тараасан нь улс төрийн соёлд ёс зүйгүй үйлдэл төдийгүй Монгол төрийн түүхэнд харамсалтай үйл явдал боллоо.

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулсан гэрээгээ зөрчиж, уг шийдвэрийн хариуцлагаас зайлсхийж, ёс зүйгүй улс төрийн шийдвэр гаргаж, улс төрийн тогтворгүй байдал бий болгох нөхцөл бүрдүүлж байна.

Иймд дараах шаардлагыг Монгол Ардын Намд албан ёсоор хүргүүлж байна.

I. МАН-ын VI дугаар Бага хурлаас гаргасан Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх;

II. Ардчилсан Намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх;

III. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах,

Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан Нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 27 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29