Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

2025-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо ч ажлаа хийж байна. Би дараагийн ажил алба ярьдаг ёс зүйгүй хүн биш. Энэ асуудалд намайг битгий хутгаж, ярь" гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.  Тэрээр "Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дараагийн ерөнхий сайдын асуудал огт яригдаагүй. Би ярьж явдаг хүн нь биш. Юу ч болоогүй байна. МАН-ын бага хурал дээр хамтрах уу, үгүй юу гэдэг л асуудал яригдсан. Улс төрийн ийм шийдвэр гарсан. Би намын даргатайгаа тав дахь жилдээ хамтарч ажиллаж, хүнд үеийг даван туулсан. Энэ асуудалд намайг битгий хутга. Надад тийм ёс зүй, суртахуун байхгүй.

Хамтарсан засгийн газар хорь гаруй жил гацсан том төслүүдийг арван сарын хугацаанд хийж хэрэгжүүлж чадсан. Дараагийн арван жилтэй тэнцэхүйц ажлыг хийж чадсан. Мега хамтрал байж чадсан. Хүн, хүмүүс солигдож болно. Гэхдээ энэ 14 мега төслийн нэг нь ч огт зогсох ёсгүй. Энэ бол нэг хүн, нэг сайдын төсөл биш. Монголчуудын төсөл юм шүү. Иргэд маань ч үүнийг шахаж шаардах ёстой юм гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 27 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29