“Шатар өрөөстэй айлд муу зүйл ойртдоггүй”

2025-05-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн багш, монгол уран дарханы өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Дуут урлан”-гийн менежер П.Нямдуламыг урилаа.

 

-Монгол уран дархнуудын тэр дундаа танай “Дуут урлан”-гийн онцлог, бүтээлийн дээжээс яриагаа эхэлье?

-Монгол уран дархнуудын бүтээл ихэвчлэн Монголын эртний үлгэр домог, туульсын хэв шинж, агуулгыг шингээснээрээ онцлог байдаг. Манай “Дуут урлан”-гийн хувьд Монголдоо хамгийн олон буюу 36 төрлийн шатар урласан түүхтэй. Үүнээс 12 төрлийг зах зээлд худалдаалж байна. Тэр дунд “Болдоггүй бор өвгөн” үлгэрийг шатарт буулгасан. Тус үлгэрийн нисдэг бор морь, нисдэггүй бор морь, Хурмастын хааны хоёр чоно, хоёр хон хэрээ гээд дүрүүдийг шатар болгон урласан. Монголчууд шатрыг эртнээс хэрэглэж ирсэн гэх баримт сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр нотлогдоод байна. Тухайлбал, А.Батзориг судлаач шатар Монголоос үүсэлтэй гэдгийг судлаад ОХУ-д шинжлэх ухааны доктороо хамгаалсан. Тус судалгаагаа Архангай аймгийн олдвор дээр үндэслэж, Монгол Улсад шатар 2000 жилийн өмнө байсан гэдгийг баталсан юм. Гадаадын эх сурвалжуудад 1500 жилийн өмнө Энэтхэгт үүссэн гэдэг. Харин манай судлаачийн судалгаа тус баримтыг 500 жилээр урагшлуулсан. Мөн Э.Өлзийтогтох урлаач нь монгол шатрын гарал үүслийн талаар судалж, түүнийгээ уран бүтээлдээ дүрсэлж байна. Ингэхдээ шатрын үнэ цэнийг нэмэгдүүлэхээр Монголын шатрын холбоо, Дэлхийн шатрын холбоо, Соёлын яам болон сургалт судалгааны байгууллага, шатар судлаачидтай хамтран ажилладаг.

-Эртний домог, туульст шатрыг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?

-Бид түүх, уламжлалаа судлахаар яахын аргагүй тууль, домог руугаа ордог. Ингэхэд шатар өрөөтэй айлд муу зүйл ойртож чаддаггүй тухай өгүүлсэн байна.  Учир нь өрөөтэй байгаа шатраас тэмцэл, өрсөлдөөн харагддаг. Тиймээс муу зүгийн амьтад “Энд түм түжигнэж, бум бужигнаж байна” гээд тойроод гардаг аж. Энэ мэтээр шатар тухайн айл гэрийг хамгаалдаг гэсэн домог бий.

-“Дуут урлан” энэ оны хоёрдугаар сард Монголын Үндэсний музейд бие даасан үзэсгэлэнгээ сар гаруйн хугацаанд дэлгэсэн. Тэдгээр бүтээлээс нь музейд тогтмол хадгалагдаж байна уу?

- “Дуут урлан” дотоод болон гадаадын соёлын өвийн үзэсгэлэн арга хэмжээнүүдэд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор өөрийн бүтээлүүдээр оролцож байна. Энэ хоёрдугаар сард дэлгэсэн үзэсгэлэнгээр манай урлангийн 1992 оноос буюу анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш урласан 50 гаруй бүтээлээ дэлгэж, олон түмэндээ сонирхуулсан.

Бид монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах сэтгэлгээг таниулах зорилгоор ажилладаг. Монголын “Оюун ухааны музей”-д манай “Уран бэрийн нүүдэл” нэртэй шатар хадгалагдаж байна. Тус музей 500 шатрын цуглуулгатайгаар гиннесийн амжилт тогтоосон байдаг. Мөн цаашлаад 1000 хүргэх зорилгыг тээжээ. Үүнд манай урлан өөрсдийн хувь нэмрийг оруулсандаа баяртай байдаг.

-“Дархан хүн бурхан ухаантай” гэдэг. Танай урлангийн тухайд бүтээлийнхээ санааг хэрхэн олж, ямар системтэй ажилладаг вэ?

-Манай үйлдвэр Чингэлтэй дүүрэгт байдаг. Одоогоор 20 гаруй дархан, 10 орчим ажилтантайгаар өв соёлын бүтээлээ урлаад явж байна. Энэ дунд гурав болон түүнээс дээш үеэрээ дархан хийж байгаа таван хүн байна. Мөн нэг эмэгтэй дархантай. Одоогоор шинэхэн төгсөгч бөгөөд дархан ах нараасаа туршлага судлаад явж байгаа. Уран дархнууд маань өөрсдийн чөлөөт сэтгэлгээгээр бүтээлээ туурвихаас гадна зах зээлийн судалгаатай ажилладаг. Миний хувьд мөн бүтээлийн загвар хийцлэлд мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч цаашид улам сайжруулах зорилгоор хамтарч байна.

Манай урлангийн үүсгэн байгуулагч Д.Баярхуяг нь Монгол Улсын есөн хөлт цагаан тугийн жанжин оройг хийх багт ажиллаж байсан дархан хүн. Тэрээр чөлөөт зах зээлийн үеэс монгол уран дархнуудыг нэгтгэж, бүтээл туурвил хийн олон шавь төрүүлсэн. Ингэхдээ өв соёлоо судалгаатай бөгөөд үнэ цэн шингэсэн, утга агуулга бүхий гоёмсог байдлаар бүтээлээ урладаг.

-Бүтээлийн танилцуулгыг харахад шатраас гадна олон төрлийн сацал гээд монголчуудын ахуй амьдралын хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүнээ  урладаг юм байна. Тэдгээрийн бэлгэдэл, утга учир, хийцийн тухай танилцуулбал?

-Үнэт, өнгөт металлаар урласан үе дамжин өвлөгдөх дөрвөн төрлийн сацал урлаж байна. Жишээлбэл, зэс, цайр, мөнгө, алт гэсэн металлаар урладаг. “Эх төл”, “Эрдэнэ” гэсэн хоёр загвартай. Бидний өвөг дээдэс гуулин шанага, зэс аяга, домбо хэрэглэдэг байсан нь учиртай. Эдгээр металлууд энергийн их хүчийг агуулж байдаг. Тиймээс тус металлуудаар бүтээлээ урладаг. Энэ нь хүний биед дутагдаж байгаа эрдэс минералыг нөхөж, энергийг нөхөх боломжтой. Бид цайртай ус уудаг шүү дээ. Үүнийг металл хэлбэрээр хэрэглэх нь тухайн хүний биеийн онцлогт тохирч, тэнцвэртэй хадгалагддаг. Мөн энэ нь насан туршид үе дамжин хэрэглэх боломжтой соёлын биет бус өв болно.

Манай урлан утсан сүлжмэл, хөөмөл, цутгуурын аргаар бүтээлээ урладаг. Айрагийн хувин, идээний цар зэргийг хөөмөл аргаар хийдэг бол илүү нарийн ажиллагаатай ээмэг, шанх зүүлт, гоёл чимэглэлийг утсан сүлжмэлээр урладаг. Эдгээр бүтээлийг хийж байгаа металлаа дотоодоосоо хангаж, гар урлалын бүтээлийг илүүтэй таниулж байгаагаараа манай урлан онцлогтой.

-Тэгвэл энэхүү ярилцлагыг уншиж байгаа ээжүүд, эмэгтэйчүүдэд хандаж цацал өргөхдөө хэлдэг үгнээс хуваалцвал?

-Асар тэнгэр, бурхад, лус савдгууд, газар орны эзэд

Эцэг өвгөдийн минь бүх ариун гэгээн сүнснүүд та бүхэн минь

Амар амгалан байх болтугай

Бидний болон миний алдаа эндэгдлийг өршөөж

Алаг үрс, ахуй амьдрал, ашдын үйлсүүд минь

Амгалан жаргалтай, өөдрөг бүтэмж дүүрэн байх болтугай...

“Үе үеийн өвөг дээдэс минь,

Мөнх хөх тэнгэр эцэг минь,

Хөрст алтан дэлхий эх минь,

99 тэнгэр минь, 33 хурмаст минь,

Уул усны эзэд минь,

Ураг төрлийн онгод минь,

Өвгөн буурал аав минь,

Эмгэн буурал ээж минь,

Харсан даасан тэнгэрүүд минь,

Лусын савдгууд минь,

Атаа таван тэнгэр минь

Та бүхэндээ ... жилтэй ... овогтой ... би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна хэмээн хүсэл зорилгоо хэлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 97 (7594)

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

7 цаг 53 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18