МАН: Гэрээ зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлнэ

2025-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын VI Бага хурал болж,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан МАН-ын Бага хурлын 40 гаруй гишүүн байр сууриа илэрхийлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга, МАН-ын Ерөнхий бичгийн дарга нараас асуулт асууж, үүсээд буй асуудлыг олон талаас нь хэлэлцээд Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт үзүүлэх тухай тогтоолыг баталжээ.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа улс төрийн намын УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүдийн Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн үйлдлийг удаа дараагийн үйлдлүүд болон МАН-ын анхан, дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирсэн санал шүүмжлэлийг үндэслэн МАН-ын VI Бага хурлаас тогтоох нь:

  1. МАН Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

  2. МАН-ын V Бага хурлын 2024 оны долдугаар сарын 5 өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай гэжээ.

МАН-ын Төв байгууллага болох Бага хурал олонхоороо шийдвэр гаргасан учраас өнөөдөр Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа АН, ХҮН намын удирдлагуудад уг тогтоолыг таницлуулж, Хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд дээр асуудлыг хэлэлцээд дараа дараагийн алхмууд хийгдэх аж. Гэрээнд заасны дагуу гэрээгээ зөрчсөн улс төрийн намтай Засгийн газар цаашид хамтарч ажиллахгүй юм байна.

Тэгэхээр гэрээ зөрчсөн гэдэг үндэслэлээр АН-ыг засгаас гаргаж, УИХ-д суудалтай ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтрах асуудал хөндөгдөж магадгүй байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

 

 

0

халхын заяа их шүү
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 26 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29