Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

2025-05-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ХҮН намын дарга Т.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.  Тэрээр "Хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилсэн. Хэрэв ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш. Өнөөдөр магадгүй Т.Доржханд хамгийн өндөр рейтингтэй улстөрч байх байсан нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил маш хүчтэй сөрөг хүчин хийж байсан. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болсон гэж ярьж байна. Наймуулаа парламентад суудал авч, хүчтэй сөрөг хүчин болох байх гэсэн хүлээлт байсан нь үнэн. Гэхдээ Т.Доржханд, ХҮН намын өөрийн рейтингээс биш Монгол Улсын эрх ашиг дээр хатуу байр сууриа нэгтгээд явж байна. Ингээд хамтарсан Засгийн газарт орсонд хувьдаа талархдаг. Энэ бол улс орны эрх ашиг юм. Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд ийм тодорхойгүй байдал үүсч байгаагүй. Өнөөдөр 3.5 сая хүн амтай Монголд битгий хэл, 350 сая хүн амтай Арабын улсууд нэгдэн хүнд сорилтыг давж байна. Энэ үзэл санаа бол өнөөдрийн нөхцөл байдлыг илтгэж байна. Хамтарсан Засгийн газар үүсээд хамгийн олон суудал авсан улс төрийн хүчин нь улс орны эрх ашгаа урдаа тавьж, өөрийн улс төрийн ашиг сонирхлоо хойшоо тавьж байгаа нь дэлхий даяар болж байгаа үйл явдал дунд зөв сонголт хийсэн байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байна.

МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу. Дэлхий ертөнц үймээнтэй байгаа нөхцөл байдалд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадах уу. Би чадахгүй гэж харж байна. Мөн МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу. Энэ хэнд хэрэгтэй вэ. Парламент чадамжгүй учраас Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг тоглоом руу орж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 27 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29