Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

2025-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тэрээр  "Бид С.Зориг агсныхаа үгээр явж ирсэн. Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавья. Намынхаа эрх ашгийг хоёрдугаарт тавья, харин хувь хүний эрх ашгийг гуравдугаарт тавья гэж зорьж ажилласан. Миний хувьд Хамтарсан засгийн газраас хэзээ ч урвахгүй гэдэг байр суурьтай байна. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байж чадсан.  МАН-ын зүгээс АН-ын нэр бүхий гишүүд Хамтарсан засгийн эсрэг байгаа учир Хамтарсан засаг байгуулах асуудлыг дахин ярилцъя гэдэг асуудлаар хуралдаж байх шиг байна. Тэгэхээр бид шийдвэр гарахыг хүлээж байна. Харин шийдвэрт нөлөөлөхийг хүсэхгүй байна. Хамгийн гол нь Монголчууд ядуу хэвээрээ, Улаанбаатар хот утаатай чигээрээ үлдвэл үүнд хэн хариуцдага хүлээх вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийн бодож байна уу гэдгээ эргэн сайн харцгаагаад дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Миний сонссоноор АН засагт хамтарсан хэр нь, намын гишүүд нь үгээ хэлээд байна гэдэг зүйлийг ярьж байгаа юм билээ. АН өөрөө олон ургалч үзэлтэй нам шүү дээ. Өөрийнх нь засаг байсан ч гэсэн манай намын гишүүд шүүмжилдэг. Манай намын гишүүд өөрийнхөө Ерөнхий сайдыг шүүмжилдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас өөрийнхөө өнгө төрхөөр л байгаа. Үүнийг МАН-ын нөхдүүд ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй. Түүнээс биш засагт хамтарлаа гээд намынхаа гишүүдийн амыг барина гэсэн үг биш. Ийм хэлэлцээрийг бид нар хийгээгүй. Бид Монгол Улсын эрх ашгийг бодож ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал, цаашдаа ч ингээд явна. Түүнээс биш АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Эрх ашгаасаа урвахгүй. Тавьсан зорилгынхоо төлөө ажиллана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 27 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29