Газрын ховор элементийн баяжмалуудаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулж болно

2025-05-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

 

Халзанбүрэгтэйн ордыг ашигтай болгох эсэхийг лиценз эзэмшигч л мэднэ

 

Халзанбүрэгтэй ордын хувьд ашигтай, огт ашиггүй эсвэл ашиг, алдагдал нь ижил гэх мэтийн байр суурь мэргэжлийн хүмүүсийн дунд бий. Тус ордыг ашигтай болгох  2-3 үндэслэл бий аж. Энэ ордын тухай “Монголын чухал ашигт малтмалын ассоциаци”-ийн ерөнхийлөгч М.Дагва байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр  “Ерөнхийдөө ордын металлын агуулга ядуу ч тэр дотор газрын ховор элемент байгаа. Газрын ховор элементүүдийг нийлүүлээд нийлмэл жигнэсэн агуулгаар нь тэр ордын агуулга баян, ядуу гэдгийг тодорхойлдог. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ нөөц нь маш их. Тэгэхээр өндөр ашигтай бизнес биш юм гэхэд тодорхой хэмжээний ашигтай бизнес болгож цааш явуулах эсэх нь тухай ордын лицензийг нь эзэмшиж буй компанийнхан яаж зохион байгуулах, хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэх, ямар технологи нэвтрүүлэх вэ гэдгээс хамаарна. Тэгэхээр агуулга нь ядуу юм чинь ашиггүй гэж ярих нь буруу л даа. Ашигтай, ашиггүйг ярихын тулд ТЭЗҮ-ийн дагуу ярьдаг зүйл. Тиймээс нэг эх сурвалж ямар ч ашиггүй гэж хэлж байхад нөгөөх нь маш итгэлтэйгээр ашигтай гэж байгаа тохиолдолд тэднээс ТЭЗҮ байна уу гэж асуух хэрэгтэй. Түүнээс биш ТЭЗҮ-гүй ярьж байгаа нөхөд ерөнхийдөө энэ орд ашиггүй байх гэж ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр суурьтай ТЭЗҮ-тэй ярих хэрэгтэй.

Хоёрдугаарт, Халзан бүрэгтэйн ордыг бүрдүүлж байгаа эрдсүүдийн шинж нь химийн найрлагаар бол хялбар баяжуулдаг төрлийн газрын ховор элементийн орд биш. Өөрөөр хэлбэл, баяжуулахад төвөгтэй. Төвөгтэй гэдгийг хоёр зүйлээр тайлбарлана. Үүний нэг нь баяжуулахад зардал ихтэй болно. Нөгөөх нь баяжуулах явцад их хэмжээний металл баяжигдахгүй алдагдаж болно гэсэн үг. Энэ тухайд 1970,1980 оны технологиор ойлгож ярьж байгаа хүн бол хоцрогдсон гэсэн үг. Орчин үеийн технологийг судалж болно, болохгүй гэж ярьж байгаа хүн технологийн найрлагыг нь салгаж болох хамгийн сүүлийн үеийн технологиудтай танилцсан уу. Үүн дээр нь тулгуурлаад Халзанбүрэгтэйн хүдрээс гарч байгаа элементүүдийг орчин үеийн аргаар туршиж үзсэн үү гэх мэт асуултыг тавих хэрэгтэй болно.ТЭЗҮ-гүй ярьж байгаа хүмүүс бол өөрийнхөө ерөнхий мэдээллээр ярьж байна гэсэн үг. Уг ордыг ашигтай, ашиггүй байхыг эрсдэлээ үүрээд хөрөнгөө гаргаад бүх судалгаа, туршилтаа хийгээд явж байгаа лиценз эзэмшигч компаниудын эзэд л энэ асуудалд цэг тавина.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 94 (7591)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 27 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29