О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

2025-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой. Хэрэв хуулийн хүрээнд зөрчил гарсан гэж үзвэл холбогдох хариуцлагыг тооцох боломжтой. Шалгалт, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэтгэх байгууллагууд бие даасан байдлаар ажилладаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд ийм төрлийн ажиллагаа явуулдаггүйг. Ерөнхий сайд ч гэсэн шалгуулахад бэлэн, ард түмнээсээ уучлал хүсэж байгаа юм байна. Ялаа гэж энэ асуудалд саад болж буй болон улс төрийн үйл явцын ард байгаа хэсэг бүлэг этгээдүүдийн тухай дурдсан гэж ойлгож байна. Тухайн нэр бүхий этгээдүүд хэн болохыг мэдэхийг хүсвэл энэ талаар мэдэгдэл хийсэн хүнээс нь асуух нь зүйтэй. Манай нам дотор асуудлыг нээлттэй хэлэлцдэг. Засгийн газраас гарах ёстой гэсэн байр суурьтай гишүүд бий. Мөн хамтран ажиллах ёстой гэж үзэж буй гишүүд ч байна. Намын асуудлыг намын дүрмийн дагуу шийдвэрлэдэг байгууллагууд болох Үндэсний бодлогын хороо, Их хурлаар хэлэлцэж шийднэ.  Засгийн газарт орсон цагаас хойш 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан. АН-ын Үндэсний бодлогын хорооны шийдвэрийн дагуу хамтран ажиллаж байна. Бид хүний эрхийг хамгаалах чиглэлээр 10 гаруй хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд нэмэлтээр оруулах 10 гаруй хуулийн төсөл ч бэлэн болсон. Ард түмэндээ амласан гол зорилтуудын нэг болох хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах сонирхолтой байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 23 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29