Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2025-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардсан жагсаал өнөөдөр /05.15/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Энэ асуудлаар Шадар сайд Т.Доржханд тайлбар мэдээлэл өглөө.  Тэрээр "ХҮН нам хамтарсан Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг. АН мөн ялгаагүй хамтарсан Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг. МАН ч ялгаагүй. Энэ гурван нам нийлээд тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдэцгээе, эр зориг гаргацгаая гэж байгаащ. Одоо бол иргэдийн улс төрийн мэдлэг муу байна. АН, ХҮН нам сөрөг хүчин байх ёстой гээд. Бид одоо тэс өөр эрх зүйн тогтолцоонд орсон. 1990 онд АНУ-ын хоёр намын системийг хуулаад шулуухан хэлэхэд улсаараа популизмд орж, нэг нь эрх барьдаг, нөгөөх нь сөрөг хүчин гэж явсаар байгаад том төслүүдээ ч хэрэгжүүлж чадахгүй, нэг нэгэндээ дэгээ тавьж ирсэн.  75 жил гэдэг бол маш харамсалтай. Социализмын үед хийж чадаагүй, 1990-ээд оноос хойш ч хийж чадаагүй. Үр дүнд 60 тэрбумын орлогоо алдсан. Энэ бол бага тоо биш маш их хэмжээний алдагдал. Гэтэл энэ том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна. Т.Доржханд гэдэг хүн худал хэлж, хулгай хийх гэж Засгийн газарт ороогүй. Эрх мэдэл байхгүй шүү дээ. Шулуухан хэлэхэд эрх мэдэл байхгүй. Монгол Улс ардчилсан орон мөн ч гэсэн иргэд ингэж болохгүй.Орлогоо нотло гэдэг зүйл ардчилсан улсад байх зүйл. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад асар том эдийн засгийн асуудал яригдаж байхад ийм зүйл хийж, хов жив хөөх нь зохисгүй. Энэ бол саармагжуулах үйл явц. Маш буруу. Бидэнд эрх ашгийн эрэмбэ чухал. Мега төслүүд хэрэгжих болохоор л эсэргүүцэгчид гараад ирдэг. Хил холболт, мега төслүүд хэрэгжих гэхээр л орлогоо нотло зэрэг хов жив гарч ирэх тохиолдол нь өөрөө сонин байна. Том төслүүд яригдахаар л Засгийн газар огцор гэдэг. Л.Оюун-Эрдэнэ хулгай хийж, худал ярих хүн биш. Том төслүүд хөдөлж, бүтээн байгуулалт эхлэх үеэр огцруулах жагсаал болдог нь тохиолдол биш" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 25 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29