О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

2025-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнг хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан иргэд Төвталбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тайлбар өглөө.  Тэрээр "Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй. Монгол Улсад хууль бус хөрөнгийг хураах процессын хууль байхгүй. Би хуульч хүн. Хууль зүйн яамыг удирдаж байгаа хүний хувьд хэлж байна. Хууль бусаар хөрөнгөжих хуулийн зүйл заалт 2012 онд Эрүүгийн хуульд орсон. Дараа нь үндэслэлгүй хөрөнгөжих болж хувирсан. Харамсалтай нь энэ хуулийн зүйл заалт орсноос хойш гурван удаагийн Өршөөлийн хуулиар Монгол Улс авлигачдаа өршөөсөн. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын хууль гаргаж, 35 их наяд төгрөгийн асуудлыг тус хуульд хамааруулж Өршөөлийн хуулиар өршөөсөн. Одоогийн Засгийн газраас өргөн бариад байгаа Хууль бус хөрөнгө орлогыг хураах төсөлд бид ямар нэгэн ял, шийтгэ ярихгүй байгаа. Гэхдээ 2002 оноос хойш төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс орлогоо нотолж чадахгүй бол хураая л гэж байгаа. Энэ зүйлийг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар дэмжиж УИХ-руу орсон байгаа. Олон нийт шүүмжилж байгаа асуудлын тухайд Ерөнхий сайд өөрөө тайлбар өгөх байх" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 25 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29