Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

2025-05-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Хүүхэд, багачуудын хөгжилд зориулсан хүмүүжил, соёлын олон арга хэмжээ санаачлан, амжилттай хэрэгжүүлж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд зориулсан ном, бүтээл туурвин, суурь боловсролыг системтэй олгож, сурах арга барилыг эзэмшүүлж, хүүхдийн байгууллагын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо нэвтрүүлэн хүүхдийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга асан, Гавьяат багш Чулуунгомбын Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ.

 
Гавьяат багш цолоор:
  • Монголын пионерын байгууллагын төв зөвлөлийн дарга асан Даваагийн Сүрэнжав,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор сургуулийн захирал асан, Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан Содномын Цог,
  • Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн, доктор, дэд профессор Намсрайн Мира,
  • “Сэтгэл зүйн сургалт, судалгааны төв” төрийн бус байгууллагын захирал, багш Дунийн Оюунчимэг,
  • “Бяцхан цох” сэтгүүлийн эрхлэгч Бэх-Очирын Тогтохжаргал,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Чөлөөт уран бүтээлч, хүүхдийн дуучин Ерөөлтийн Наранцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор Рэнцэндоржийн Батсолонго,
Сүхбаатарын одонгоор:
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зөвлөх, Гавьяат багш Түлшигийн Түвшин,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтан Самдангийн Долгорсүрэн,
  • Монголын хүүхдийн ордны лимбэ хөгжмийн багш Чүлтэмсүрэнгийн Даваажав,
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахмад ажилтан Дашнамжилын Хажидсүрэн,
  • Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Дашийн Оюунчимэг,
  • “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын найруулагч Чойёнваанчигийн Сансармаа,
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Гомбодоржийн Саранхүү,
Алтан гадас одонгоор:
  • Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Батхуягийн Гүндэгмаа, ,
  • “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын төслийн захирал асан Баярын Дарьханд,
  • Монголын хүүхдийн зөвлөлийн үүсгэн байгуулагч Дашдоржийн Ууганбаяр,
  • Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Машлайн Туул,
  • Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Ариунсангийн Билгүүн,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Содномдаржаагийн Энх-Амгалан,
  • “Бадамлянхуа” хүүхдийн төвийн менежер Бөхчулууны Болормаа,
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Даваасүрэнгийн Мөнгөнтуяа,
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын инженер Энхдэлгэрийн Алтанцог нарыг шагналаа.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

10 цаг 33 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29