Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

2025-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн ч АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа.  Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Гурав хоногийн хугацаатай завсарлага гэхээр даваа гарагт чуулган хуралдах болно. Намын бүлэг тав хүртэлх хоногийн завсарлага авах эрх байгаа. Гэхдээ төрийн ажил тасралтгүй явах ёстой. Тиймээс үдээс өмнө хэлэлцэх асуудлуудаар нэг өдрийн завсарлага өгье. Маргааш үргэлжлүүлэн хэлэлцье. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Бид төрийн ажлыг тасалдалгүй явуулах үүрэгтэй. УИХ дээр мэтгэлцэх, маргалдах зүйл өмнө ч гарч байсан цаашдаа ч гарна. Асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье. Энэ мэт асуудлаас үүдэлтэй УИХ-ын хэлэлцэх асуудалд саад учирдаг, төрийн ажилд саадаг болдог байж болохгүй. УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдал дунд улстөрч хүн явдаг. Энэ бүхнийг давбал улстөрч болдог. Олон нийтээс ирж байгаа санал шүүмжлэл, гүтгэлийг тэсэж тэвчиж гарч чаддаг байх нь улстөрч хүнд байх ёстой зан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

10 цаг 35 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29