Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2025-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж /04.24/ эхэллээ. 

 Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: -Өмнөх парламентын үед баруун аймгийнхан маш үнэтэй гурил хэрэглэж байна. Гадаадаас орж ирж байгаа гурилын квотыг байхгүй өгөөч гэдэг байр суурийг олон удаа илэрхийлж байсан.   Тэгвэл бид гурилыг хоёр дахин бага үнээр авах боломжтой.  Сонгууль дөхөж байсан учраас МАН даваадуулаад тэр квот байхгүй болж, татварыг нь бас байхгүй болгосон.  Татварыг нь байхгүй болгосны үр дүрд иргэд хямд гурил идсэн.  Мөн сонгуульд МАН саналаа өгсөн.  Одоо МАН нэгэнт ялсан учраас буцаад гурилын үнээ нэмэх гэж байна.  Евразийн хэлэлцээрт орвол дахиад гурилын татвар нь тэглэгдэнэ.  Ингэхээр ямар нөхцөл байдал үүсэх юм.  Гурилын татварыг буулгаснаар дотоодын гурилын үйлдвэрүүдийг яах гэж байгаа юм бэ.  Лениний 1910-аад оны үед бичсэн нэг ном байдаг даа.  Тэр номон дээр "Коммунистууд нэг алхам урагшилж хоёр алхам хойшоо хойшилдог" гэдэг үг байдаг.  Яг тэрэн шиг л байна. Нэг сайн зүйл хийчихээд засч байгаан гэж улам доройтуулаад байна.  ХХААХҮЯ-нд маш их мөнгө эргэлтэд байгаа.  Хөнгөлттэй зээл компаниудад олгодог. Гэтэл танил талтай, дарга нартай ойрхонууд нь авч байна.  Ховдод гэхэд хэдэн төгрөг хуваарилсан юм хэл дээ. 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: -Евразийн хэлэлцээрийн түр гэрээнд гурил ороогүй. Хамгаалагдсан, хэлэлцээрээс гадна гэсэн үг.  "Цагаан алт" хөтөлбөрийн гол зорилго бол арьс шир ноос ноолуур.  Жишээлбэл Монгол Улсад арьс ширний 27 үйлдвэр ажиллаж байна.  Хоёр үйлдвэр Дархан-Уул аймагт, нэг үйлдвэр нь Өвөрхангай аймагт, үлдсэн 24 үйлдвэр Улаанбаатар хотод ажиллаж байгаа.  Ховдын Үйлдвэр технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

10 цаг 32 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29