О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

2025-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дараах хэлэлцүүлэг өрнөв.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Тамхины гаалийн татварыг 30 хувиар бууруулахаар хэлэлцээрийн төсөлд оруулж ирсэн. Тамхинаас шалтгаалсан хавдрын өвчлөл нийт нас барж байгаа хүмүүсийн 17 хувийг эзэлж байна. Жилд 4300 хүн нас барж байна. Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 тэрбум буюу ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудаас манай импортын тамхины 35 хувь нь орж ирдэг. Гэтэл импортын тамхинаас хамааралтай энэ зах зээлийг хамгаалахгүй тамхины гаалийн 30 хувийн татвараа тэглэх гээд байгаа юм бэ. Онцгой албан татвараа нэмчихнэ гээд байгаа. Гэтэл онцгой албан татварыг улс улсаар нь ялгамжтай тогтоож болохгүй. Тиймээс татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Бидний зүгээс тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн. Энэ жил Евразийн эдийн засгийн холбоог Казахстан улс тэргүүлж байгаа. Тус улсын Монголтой хийж байгаа худалдаанд тамхи өндөр хувь эзэлдэг юм байна. Аль ч улс өөрсдийнхөө зарж чадах барааг хамгаална. Тиймээс тамхийг хасах бидний саналыг хүлээж аваагүй. УИХ-аас тамхийг хасах зөвлөмж гаргавал бид дахиад л саналаа тавина" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

зочин
Татваргүй болгохыг хориглоно.
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

10 цаг 57 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29