УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

2025-04-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр /04.11/ Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулт тавилаа.

Тэрээр, нэгдүгээрт,  тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох асуудлаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх яриа хэлэлцээ эхэлсэн эсэх болон явцын талаарх мэдээлэл өгөх.

Хоёрдугаарт, дээр дурдсан яриа хэлэлцээний үр дүнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилтын хүрээнд Оюу Толгойн бүлэг ордыг ашиглах санхүүгийн тооцоолол, энгийн хувьцааны эзэмшил, тусгай АМНАТ зэрэг боломжит бүх хувилбарууд дээр санхүү, эдийн засгийн тооцоолол хийсэн эсэх, энэ талаарх санхүүгийн тооцоолол, судалгаа, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой ХХК-д эзэмшиж буй энгийн хувьцааны 34 хувийн өнөөгийн үнэ цэнийг хэрхэн тооцоолсон, энэхүү хувь эзэмшилд эхний ногдол ашгийг хэзээ, ямар дүнгээр хуваарилах, мөн энэхүү үнэлгээнд Онтрэ ХХК-ийн эзэмшилд буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөц, баялгаас Монгол Улсад ногдох хувь хэрхэн нөлөөлөх талаарх дэлгэрэнгүй тооцоолол бүхий судалгааны мэдээлэл.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу Толгой ХХК-д 2013–2015 онд 377.1 тэрбум, 2016–2018 онд 649.0 тэрбум, 2019–2020 онд 279.0 тэрбум буюу нийт 1.3 их наяд төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ноогдуулсан. Харин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Австралийн “Financial Review” сонинд “Рио Тинто компани нь Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны асуудлыг 295.0 сая ам.доллар буюу 814.0 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэхээр санал болгосон” талаар мэдээлсэнтэй холбогдуулан уг татварын маргааны явц болон Рио Тинто компаниас ирүүлсэн саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл. Тавдугаарт, Олон улсын үнэ шилжилтийн механизм (“transfer pricing”)-аар дамжуулж, үндэстэн дамнан татвараас зайлсхийх явдалтай тэмцэх хүрээнд оффшор бүсэд тооцогдох Нидерландын Вант Улстай давхар татварын хэлэлцээрийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цуцалсан. Харин 2023 оны 12 дугаар сард Оюу Толгой ХХК нь Нидерландын Вант Улсад бүртгэлтэй толгой компаниа Монгол Улстай давхар татварын хэлэлцээртэй Сингапур Улс руу шилжүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан, үнэ шилжилтийн механизмаар татвараас зайлсхийх эрсдэлийг дахин үүсгэхгүй байх хүрээнд авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл болон цаашид Оюу Толгой ХХК Монгол Улсад шударгаар татвар төлөх суурь нөхцөл бүрдсэн эсэх талаарх мэдээлэл.

Зургадугаарт, Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан 18.0–20.0 орчим тэрбум ам.долларын нийт өрийн хэдэн хувь нь харилцан хамаарал бүхий этгээд буюу толгой компани болох Рио Тинто компанид хуваарилагдаж буй болон мөн уг өрийн үүссэн нөхцөл, хүүгийн төлбөр хэдэн ам. доллароор /төгрөгөөр/ тус тус тооцогдож буй талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. Долдугаарт, 2025 оны байдлаар Оюу Толгой төсөл нь 5,000 хүрэхгүй үндсэн ажилтантай боловч туслан гүйцэтгэгч компанийн 20,000 гаруй ажилтан уг бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Тайлант онд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, төсөл хэрэгжүүлэгчээс тогтвортой олборлогч компани руу шилжилт хийхтэй холбогдуулан, цаашид авч хэрэгжүүлэх шилжилтийн үеийн хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөний талаарх мэдээлэл. Наймдугаарт, Оюу Толгой ХХК-ийн борлуулалтын орлогоос Монголбанканд худалдсан валютын сүүлийн таван жил болон ирэх таван жилд төлөвлөж буй дүнгийн мэдээлэл. Есдүгээрт, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолд заасны дагуу Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хийгдсэн хөндлөнгийн аудитын тайлангийн мэдээлэл, хэрэв энэ аудитыг хийгээгүй бол яагаад хийгээгүй талаарх тайлбар өнөх.

Аравдугаарт, Рио Тинто компани нь олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжаалагддаг Туркойз Хилл Ресурсес компанийн гаргасан хувьцааны 49% хувийг 2022 онд худалдан авч, хаалттай компани болгосны улмаас өмнө нь олон нийтэд нээлттэй байсан Оюу Толгой төслийн талаарх мэдээлэл хаалттай болсон. Байгалийн баялгийн үр өгөөж, үр ашгийг иргэдэд хүртээх, сайн засаглалыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй, тэнцвэртэй байдлыг хангах зорилтын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу Оюу Толгой ХХК-ийг нээлттэй компани болгохоор төлөвлөж байгаа эсэх, хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгох бэлтгэл ажил хийгдэж байгаа эсэх талаарх мэдээллийн талаар асуулт тавьж байна "гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 цаг 39 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29