Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

2025-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай зөвшилцөх саналыг УИХ-д оруулж ирсэн саналыг хэлэлцлээ. УИХ дахь намын бүлгүүдэд болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох дэмжсэн юм. Санал дүгнэлтийг ЕТГ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Төгрөг нуурын асуудал нэлээд хүчтэй яригдаж байна. Мэдээллийг нь сонсохоор татвараас зайсхийсэн байж магадгүй сонсогдоод байна. Үүнийг шалгаж болдоггүй юм уу. Гурав, дөрвөн оффшороор дамнуулан мөнгө угаасан байж болзошгүй байна. Төрийн өндөр албан тушаалтан оффшортой холбогдвол нэлээд өндөр хариуцлагын заалттай хуультай. Улсын ерөнхий прокурор бусад орноос мэдээлэл авах боломжтой. Энэ хүний үнэн зөвийг тогтоогоод өгөөч ээ гэж хэлмээр байна. Үнэхээрийн хэвлэл дээр явж байгаа нь үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Шалгах ёстой бол шалгаад өгөөч гэж хүсмээр байна. Та бол шударга ёсны манаан дээр байгаа хүн. Улс төрийн талаас нь бид төрийн оролцоог багасгах, татварын таатай бодлого явуулах гэх мэт авлигын хөрс суурь дээр нь танд тусалж ажиллана. Та өмнөх зургаан жил ажилласан шигээ хэн нэгний нөлөөнд автахгүйгээр шударга ёсны төлөө тууштай тэмцээрэй гэж хэлье.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: -Олон улсын байгууллагууд тэр тусмаа прокурорын байгууллагууд холбоотой ажилладаг. Энэ ажлынхаа хүрээнд тодорхой мэдээллүүдийг авдаг. Харилцаа улам өргөжиж байна. Энэ өргөжсөн ажлын үр дүнд Зүүн европ төв азийн 10-р хурлыг Монгол Улсад зургадугаар сард зохион байгуулах гэж байна. Үүн дээр хамтын ажиллагаа мэдээлэл авах асуудал яригдана. Наймдугаар сард БНХАУ-ын Ерөнхий прокурор манай улсад айлчлал хийх гэж байгаа. Таны ярьсан зүйл дээр нэлээд ахицтай зүйл гарна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29