Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

2025-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Баялгийн сангийн хуультай холбоотойгоор Стратегийн ордуудын асуудал дахин хөндөгдөж эхэлсэн билээ.  Тэгвэл Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ долоо хоногт нэгэн мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна.  Тэрээр "Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурыг ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж яваа чинь үнэн. Тийм учраас би Баялгийн сангийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоо хоногийн хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" гэлээ.  Энэ мэдэгдлийн дараагаас Төгрөг нуурын орд болон Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой олон асуудал өрнөөд байна.  Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш.  Хотын дарга Х.Нямбаатарт нэгэн мэдээллийг олон нийтэд хүргэж байсан.  Тэрээр "Х.Баттулгад хийгээгүй хулгай, идээгүй зүйл гэж байхгүй.  Тэр хулгайгаа халхлахын тулд өөрсдийнхөө суганы үснүүдийг энд тэнд дэвшүүлж УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч болгож байна.  Тэр ингэж хойч үеэ бэлддэг уламжлалтай болчихсон.  НИТХ-д гэхэд төрсөн эгч дүүгээ, тэдний хүүхдүүдийг, өөрийн компанийн захирлуудыг, туслах жолооч нараа, хэвлэлийн хар бараан мэдээ хийдэг хүмүүсээ бүгдийг нь дэвшүүлсэн" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Үнэн үнэн жонхуу жонхуурна шдээ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29