Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

2025-04-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

Нэг. Ерөнхий боловсролын “Хүрээ тулга” сургуульд суралцдаг нэг ангийнхны эцэг эхчүүд ангийн багшийг нь ажлаас нь чөлөөлсөн учир шалтгааныг тодруулах, багшийг тухайн ангийг төгсөх хүртэл ажиллуулах хүсэлт тавихаар сургуулийн захиргаанд ханджээ. Энэ үеэр захирал нь эцэг эхчүүдтэй зүй бус харьцсан, хүүхдүүдээ аваад яв гэж орилсон хэмээн асуудлаа шийдүүлж чадаагүй эцэг эхчүүд Neguun.mn сайтын редакцад ханджээ.  

Үүний дагуу редакц 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр “Хүрээ-Тулга сургуулийн Солонгос захирал нэг ангийн 22 хүүхдийг багштай нь хөөжээ” гэх шууд дамжуулалтыг хийсэн байна. Эцэг эхчүүдийн зүгээс багшийг ажил явдал гараад чөлөө авч байхад ажил тасалсан хэмээн дарамт шахалт үзүүлж, хүчээр ажлаас халагдах хүсэлт бичүүлж авсан, сурагчдыг багшийгаа дагаад яв гэсэн, тэд хаачих вэ гэх зэргээр ярьжээ. Шууд дамжуулалтаар эцэг эхчүүдийн байр суурийг хүргэж, сургуулийн удирдлагаас тодруулга авахаар оролдсон ч захирал нь яриа өгөхийг зөвшөөрөөгүй байна. 

Тус шууд дамжуулалттай холбогдуулан Хүрээ тулга сургуулиас ХМЗ-д гомдол ирүүлсэн ба сурагчдын эцэг, эх эгэл жирийн иргэд тул багшийг албадан чөлөөлсөн гэж хардах, сургуулийн үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, харин хэвлэл мэдээллийн редакц болон сэтгүүлч мэргэжлийн ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн байв. Харин редакцын зүгээс ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн үзэж буйгаа илэрхийлж, тухайн шууд дамжуулалтад сэтгүүлчийн үйл ажиллагаа ил тод харагдаж байгаа гээд гомдол гаргагчийн ирүүлсэн үндэслэл бүрт холбогдох тайлбарыг ирүүлсэн.

Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд “Нэг ангийн 22 хүүхдийг багштай нь хамт хөөсөн” гэх агуулгаар гарчигласан нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулж, мушгин гуйвуулсан нь олон нийтийг төөрөгдүүлэх, болсон явдлыг хэт дэвэргэх эрсдэлтэй тул 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзлээ. 

Харин тухайн шууд дамжуулалтаас үзэхэд сэтгүүлч тус сургуулийн орчуулагчаас эцэг эхчүүдийн яриаг тодруулах, баталгаажуулах асуултууд асуусан, эцэг эхчүүдийн ярианд үндэслэн таамаглаж буйгаа илэрхийлсэн, редакц мэдээллээ тэнцвэртэй хүргэх үүднээс сургуулийн удирдлагын байр суурийг хүргэхийг оролдсон, ажлын байрандаа ажлаа хийж буй явцын дүрс бичлэгийг “хувийн дүрс бичлэг” гэж үзэх боломжгүй хэмээн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.5, 1.6, 2.3 дахь заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэв. 

Хоёр. Оюутолгой ХХК-аас 2025 оны гуравдугаар сард нийтлэгдсэн нэр бүхий таван редакцын “Оюутолгойн тендерийн булхай” гэх агуулгатай цуврал бүтээлд хаягласан гомдлыг ирүүлсэн. Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд хариуцагч редакцуудын тайлбарыг заавал авах шаардлагатай, гомдол гаргагч дээрх бүтээлүүдийг ташаа гэдгийг нотлох ямар нэг нэмэлт баримт ирүүлээгүй, хариуцагч редакцын нэг нь хариу тайлбар хүсэх албан бичигтэй оройтож танилцсан, хариу тайлбараа бэлтгэх хугацаа олгож, хэлэлцэхийг түр хойшлуулж өгөхийг хүссэн зэргийг үндэслэн тус гомдлыг хэлэлцэхийг 14 хоногоор хойшлууллаа. 

 

Хавсралт

Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”

1.6 - Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана.

2.3 - Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.


Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал /ХМЗ-ийн мэргэжилтэн/

Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29