Б.Жавхлан: Хар буруу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү, Б.Энхбаяр аа

2025-04-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /04.01/ хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сейфнээс нь 7.5 тэрбум төгрөг гарч ирж, шүүхээс ял сонссон Улаанбаатар төмөр замын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа амралтын газарт ял эдлүүлж байгаа хүн нь Монгол Улсын мөнгийг мэддэг сайд. АТГ жинхэнэ эзнийг нь олж шийтгээрэй” гэж хэлсэн юм. 

Тэгвэл эл асуудалд Сангийн сайд Б.Жавхлан хариу тайлбар хийлээ. Тэрээр “Б.Энхбаяртай Засгийн газарт хамт ажиллаж байсан. Засгийн газарт ажиллахын жаргал, зовлонг маш сайн мэддэг хүн. Өөрөө энэ салбарын хүн, иймэрхүү юм ярьж байгаа нь маш харамсалтай.  Юунд ингээд хорсоод яваад байдаг юм, мэдэхгүй. Би гайхаж байна. Сэдэв болгон дээр ингэж орж ирж над руу дайрдаг. Би бол нэлээн хүлээцтэй, тэвчээртэй харж байгаа. Хүний тэвчээрт хязгаар байгаа шүү.  Өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч байсан хүн. Өөрийнх нь харьяа байгууллагынх нь төсвийг ярьж байх шиг байна. Харьяа байгууллагынх нь төсөв нэмэгдээд үйл ажиллагаа нь сайжирч байвал сайн. Тэр залуу Дарханы залуу. Дарханд төрж өссөн. Аав ээж нь манай намын ахмад гишүүн. Хүүхдүүдээ захиж байсан талууд байгаа. Тэр асуудалтай холбож, намайг буруутгаж, хар буруу юм наах гэж байгаа бол ёстой амжихгүй шүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар/ШШГЕГ/  бол бие даасан байгууллага. Тэр хүн хаана хуулийнхаа дагуу ялаа эдлээд байж байгааг огт мэдэж байгаа юм алга. Тэр асуудалд санаа тавьж явах зав зай ч алга. Сангийн сайд ийм юманд оролцдог юм уу гээд ШШГЕГ-аас асуучих хэрэгтэй. Хуулийн байгууллага нь шалгаад тогтоогоод тэр залуу ялаа эдлээд явж байгаа гэж ойлгосон. Дарханых л бол сайн ч бай муу ч бай, наах гэж оролддог. Ер нь мууг нь л надтай холбодог. Ийм өнцгөөр явчихсан юм болов уу л гэж харж байна. Тэр залуутай огтын холбоо сүлбээ байхгүй гэдгийг онцолж хэлье. Шүүхэд хандах эсэх тухайд Б.Энхбаяр гишүүнийг өөрийг нь харъя, нотлох хэрэгтэй. Юунд хорсоод гүйгээд байгаа юм бүү мэд” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 цаг 39 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29