Ө.Шижир: ХҮН нам сонгуулийн санхүүжилтийнхээ 98 хувийг нэг компаниас авсан нь хуульчилагдсан авлига шүү

2025-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томиллоо.  Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:- Төрд хэт их эрх мэдэл төвлөрснөөс, авлигал, шударга бус байдал газар авсан. АТГ соён гэгээрүүлэх үүргээ илүү ухамсарлаж ажиллах хэрэгтэй. АТГ-ын даргын үндсэн үүрэг бол төрийн хүнд сурталыг үгүй болгоход чиглэх ёстой. 2016,2020,2024 оны сонгуулийн жил угтсан төсвийн тэлэлт, түүнтэй холбоотой арилжааны банкнаас гарч байгаа бэлэн мөнгө өмнөх оны  мөн үеэсээ 6-8 дахин өсдөг мэдээлэл бий. Энэ бол  улс төрийн сонгууль мөнгөнөөс хамааралтай болдог гэдгийг харуулж байна. Тиймээс АТГ-ын дарга энэ асуудалд анхаарч ауиллах хэрэгтэй. Мөн улс төрийн намын санхүүжилтийг заавал ярих ёстой. Тухайлбал, УИХ, Засгийн газарт суудалтай ХҮН намаар жишээ авахад нэг тэрбум 95 сая төгрөг хандиваар авсан байна. Үүнийхээ нэг тэрбум 45 сая төгрөгийг нэг компани, түүний хамаарал бүхий 37 охин компаниас авсан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн санхүүжилтийн 98 хувийг нэг  компани, түүний хамаарал бүхий 37 охин компаниас авсан байгаа нь хуульчилагдсан авлига шүү. Ийм жишээ дэлхийн түүхэнд байхгүй. АТГ улстөрийн намын санхүүжилт дээр сайтар анхаарч ажиллах ёстой. бусад улстөрийн насууд ч уг асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн төрийн эрх мэдэлд хууль бусаар гарах гэсэн оролдлого гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29