Б.Пүрэвдорж: "Цагаан хад-Ганцмод"-ны боомтын хооронд 29 км зайд нүүрсийг 129 сая төгрөгөөр тээвэрлэж хулгай хийсэн

2025-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ дахь намын бүлгүүд, ХЗБХ хэлэлцэж дэмжсэн АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -З.Дашдаваа даргыг зарчмын хувьд дэмжиж байна.   2016 оноос хойш эрх баригчдын хулгай дийлдэхээ больсон л доо.  Ковидын хулгай, төсвийн хулгай,  нүүрсний хулгай, ногоон автобусны хулгай, оффтейкийн хулгай гээд гаарсан.  Тухайлбал, нүүрсний хулгай 44 их наядын хохиролтой гэдэг нь үнэн шүү дээ.  2019 оноос өмнө "Цагаан хад- Ганц мод"-ны боомтын хооронд 29 км зайд нэг машин нүүрсийг гурван сая төгрөгөөр тээвэрлэдэг байсан бол цар тахлын үеэр 129 сая төгрөг болгоод хулгай хийчихсэн.  Өдөрт 600 машин 129 сая төгрөгөөр тээвэр хийгээд явахад нэг жил найман сарын хугацаанд 44 их наяд төгрөг болчихож байна.  Энэ хулгайг дээр дооргүй бүгдээрээ нийлцгээж байгаад хийцгээсэн. Тийм учраас энэ асуудал дээр цаашид маш хариуцлагатай ажиллах ёстой.  Тэгэхээр нүүрсний хулгайг яаж шийдэж байгаа талаар З.Дашдаваа даргаас асуумаар байна.   С зөвшөөрөл далд хэлбэрт орчихсон. Ер нь эрх баригч намынхан хэтэрхий их авлигажуулж байна. 

АТГ-ын дарга З.Дашдаваа: - 2022 онд нүүрсний хулгайн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан.  Нүүрсний хэрэг дээр нийтдээ 103 хэрэг нээн шалгасан.   Үүнээс одоогийн байдлаар 17 хэрэг шүүхэд шилжүүлсэн байна.  14 хэрэг нь хэрэгсэхгүй болсон. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 цаг 39 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29