П.Сайнзориг: Хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүний дор битгий ороорой гэж биш хүнд төвөггүй амьдраарай гэж захиж сургадаг баймаар байна

2025-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ дахь намын бүлгүүд, ХЗБХ хэлэлцэж дэмжсэн АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: - Авлигын төсөөллийн индекс бол АТГ-ын ажил биш.  Засгийн газар,  УИХ ажлаа хэрхэн хийж байгаа вэ гэдэг л асуудал юм.  Өөрөөр хэлбэл бид өөрсдөөсөө өөдрөг төсөөллийг шаардах ёстой болж байна.  Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль,  Төрийн өмчит компанийн тухай хууль, Тендер худалдан авалтын тухай хуулийг, Засаглалын асуудлыг шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах асуудал байгаа юм.  Үүний дараа авлигатай тэмцэх процесст ахиц гарна.  Мөн сүүлийн 30 орчим жил нийгмийн суурь бүтцүүд дээрээ хөрөнгө оруулалт хийгээгүй.  Цахилгаан станц дээр гэхэд сүүлийн 40 жил ямар ч ахиц дэвшил гараагүй.  Тэгэхээр дэд бүтцийн хүртээмжгүй байдал нь өөрөө авлигын суурь шалтгаан болж байна.  Ийм хүртээмжгүй байдал дээр эрх мэдэлтний үүдийг сахиж гарыг нь хүндрүүлэх асуудал явдаг.  Тэгэхээр ийм зүйлүүдийг шийдэхгүйгээр өнөөдөр бид  индекс яриад нэмэргүй юм.   Хууль хяналтын байгууллагын оролцоо энэ төсөөллийн ердөө 13 хувийг эзэлдэг.   Бид энэ төсөөллийг урагшлуулахын тулд иргэдийн үндсэн эрх эрх чөлөөг хамгаалах асуудлыг сайжруулах шаардлагатай байна.  Иргэд маань ч сэтгэлгээний хувьд сайжирмаар байна.   Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүний дор битгий ороорой гэж биш хүнд битгий төвөг болоорой гэж захиж сургадаг баймаар байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29