Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

2025-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.  Тэрээр "Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас стратегийн 16 ордын хил хязгаарыг тогтоох асуудлыг танилцуулсан. Мөн 2007 оны тогтоол дээр байсан 39 стратегийн ордуудын төслийг өргөн барихаар шийдвэрлээд, бэлдэж байна. Ингэснээр стратегийн 16 ордыг 39-өөр нэмэгдүүлж нийт 55 стратегийн ордыг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа. Монголын ард түмэн 55 орд дээр Тавантолгойн ногдол ашиг шиг ашиг хүртвэл ямар хэмжээний ашиг хүртэх вэ гэдэг нь ойлгомжтой.

Монголын ард түмний 26.3 хувь нь 1072 хувьцааг эзэмшдэг. Уадхгүй хувь хүний орлогын албан татвар хассан дүнгээр үлдэгдэл 93500 төгрөг иргэдэд тараагдахаар байгааг Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагууд Засгийн газарт мэдээлж байна. Энэ жил Баялгийн сан дахь таны хадгаламж төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувь шилжсэнээр нэмэгдэнэ. Стратегийн 39 орд дотор Төгрөг нуурын орд хамаардаг. Энэ ордыг 1983 оноос хойш хайгуулыг нь хийгээд нөөцийг тодорхойлсон. Тодруулбал, 3.1 тэрбум тонны нөөц байна гэдэг судалгаанууд гарсан байдаг. Миний УИХ-ын чуулган дээр яриад байгаа зүйл үнэн. Энэ орд дээр Төгрөг Энержи компани 4 лиценз эзэмшдэг. Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурыг ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж яваа чинь үнэн. Тийм учраас би Баялгийн сангийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг 7 хоногийн хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Зана
Чи ЗГ-н хуралаа з/б. Түүнээс хүнд хугацаатай үүрэг өгдөг хүн биш. Тэгвэл чи тэр оджаргалд ухаа худгийг улсад буцааж өгөх 7 хоногийн хугацаатай үүрэг өгөөч.
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 цаг 8 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29