Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

2025-03-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэхүү тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:- Том төслүүд, эдийн засгийн тоо баримтаа илүү хэлээд байгаа болохоос биш иргэний ардчилал, хуулийн засаглал руу юу хийсэн юм бэ гэдэг үзүүлэлт маш сул байна. Төмөр замын хил холболттой холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд маш ноцтой үг хэлсэн. Монгол Улсад хариуцлага алдагдсаны жишээ байх. Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө хийсэн гэрээг өөрөөсөө олохгүй, айл гэрээс энэ гэрээг олж ирлээ гэсэн. Үндэсний аюулгүй байдал бараг хялгасан дээр тогтож байгаа юм шүү гэдэг үг хэлсэн. Яахаараа Засгийн газрын архив дотор байгуулсан гэрээ нь байхгүй болчихдог юм. Хариуцаж байсан албан тушаалтан нь юу хийж байдаг юм. Засгийн газар өөрөө өөрийнхөө дотор байгаа алдаа завхарлыг,  төр өөрийнхөө дотор байгаа авлига гэх юм уу, ашиг сонирхол гэж хэлэх юм уу зүйлийг олж тогтоож чадахгүй байж алдаагаа яагаад иргэний хувийн амьдрал, бизнес эрхлэгчдийн  бизнес дундаас босгож ирээд байгаа юм бэ. Энэ бол манай ардчиллыг хойш татсан сул үзүүлэлтийн нэг шүү.  Монгол Улсын албан тушаалтан архивыг бүтнээр нь айлын тал руу гаргахад бид эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага тооцох гээд явахад тэрийг нь таслан зогсоогоод төрийн том шагнал өгч байсан. Энэ мэт галзуурал чинь төр дотор байгаа хариуцлагагүй байдлыг өөгшүүлээд байгаа юм аа. Сүүлд Засгийн газар их аюултай үйлдэл хийж байна лээ, түүхийг өөрчлөх гэж оролдсон шүү. Эцсийн дүндээ юмыг гацаадаг хулгай хийдэг, гадны гар хөл бодог хэсэг нь эх орончид болж хувираад бизнесээ босгох гэж явдаг, хууль дагаж амьдрах гэж оролддог хэсэг нь дайсан болоод хувирчихсан уу, яасан. ийм мэдээллийг ингэж бохирдуулж болохгүй. Монгол Улсын ардчилал яагаад ингэж дампуураад байгаагийн шалтгаан энэ танхим дотор ч байгаа. Парламентын чуулганы толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн толгой гараад суучихдаг улс байхгүй шүү. энэ улсыг гурван даргын улс обллоо, авторитор дэглэм бий болчихлоо эдгийн илэрхийлэл сандал суудлын хуваарилалт. Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр гараад суудаг улс хаана байна вэ. Та бүхэн бусад ардчилсан улсын парламентын дотоод зохион байгуулалтыг хараарай, Ерөнхий сайд нь гишүүнийхээ суудал дээр сууж байгаа. УИХ ын гишүүдийн толгой дээр сууячихаад даргалж байгаа юм шиг ярьж болохгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Тэмүүжин гэж тэмбүүний уул уурхай минь сонс энэ манай дэлхийд ардчлал гэж зүйл байхгүй. Гэдгийг улс орнуудын тэргүүн нар нэгэн дуугаар хэлээд зөвшөөрөөд байна. Чи ер нь өмбүү байхаа!!!!
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 цаг 8 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29