Аудит: Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө 67.7 хувьтай хэрэгжилттэй байна

2025-03-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Төрийн аудитын байгууллагаас “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд 2025.03.18-ны өдөр танилцуулсан. Байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжлэн хуралдаж, гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ.

Улсын Их хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 9 бодлого, зорилгын хүрээнд 47 зорилт, 243 арга хэмжээтэй хэрэгжүүлэхээр баталсан. Мөн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан нийт 150 төсөл, арга хэмжээний, ТЭЗҮ зураг төсөл боловсруулах шаардлагатай 98, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 88 төсөл, арга хэмжээний жагсаалтыг тус тус баталсан.

Гүйцэтгэлийн аудитын тайланд Үндсэн чиглэл нь хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинтэй батлагдсан ч үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээтэй уялдаа багатай байгааг дурдлаа. Тодруулбал, 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнэжээ.

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна. Мөн үндсэн чиглэлийг боловсруулахдаа хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу боловсруулаагүй нь төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжихгүй байхад нөлөөлсөн гэж дүгнэсэн. Улмаар гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсныг танилцуулав.

 

”Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тодорхойлсон зорилго, зорилт, арга хэмжээний хүрээнд 2021-2024 онд нийт 21.7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй байгааг дүгнэлтэд онцолжээ.

Аудитын дүгнэлтэд үндэслэн Үндэсний аудитын газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээнд хууль, журам, аргачлалд заасны дагуу судалгаа, тооцоо, үнэлгээг иж бүрэн хийх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөөг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой төлөвлөн, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, тооцоо, судалгаанд үндэслэн бодитой, хэмжигдэхүйц, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллагыг тодорхойлж боловсруулахыг тусгажээ. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч талууд болох Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Сангийн яамны хуулиар хүлээсэн чиг үүргийг хангуулахыг зөвлөсөн байна.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Дэлэгийн Загджав Аудитын дүгнэлтийг олон улсын стандартын дагуу хараат бусаар дүгнэж ажилладгийг тодотгов. Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шалгуур үзүүлэлтийг үндсэн чиглэл хангахгүй байгаа. Улмаар тэргүүлэх чиглэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаа бодитой төлөвлөн, салбар бүрийн онцлогт тохирсон аргачлалыг бий болгох хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчдад Үндэсний аудитын газраас өгснийг онцоллоо.

Эцэст нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн талаарх хамтарсан байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 цаг 47 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29