Байгалийн гамшигт үзэгдлээс сэрэмжлүүллээ

2025-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулсан. Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдахыг анхааруулж буй. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хол замд зорчих, малд явахдаа анхаарал болгоомжтой байж, утсаа цэнэгтэй байлгахыг онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мөн зайлшгүй шаардлагагүй тохиолдолд орон нутаг руу тээвэрт гарахгүй байхыг зөвлөж байна.

Өчигдөр /2025.03.24/ зарим аймгийн нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болж, хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт дөрвөн ханатай гэр нурж, хүн дарагдсан осол гаарчээ. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингуудын дээвэр хуурсан байна. Үүнээс гадна хэд хэдэн аймаг, сумдад шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, явган болон машинтай зорчиход хүндрэлтэй байдал үүссэн байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газар, ЦУОШГ, АТҮТ-өөс өгч байгаа мэдээллийг тогтмол авч байхыг албаныхан зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 цаг 48 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29