VS: Чоныг зөвшөөрөлгүй агнана, агнахгүй

2025-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: -Гэхдээ 2000-2002 он хүртэл Хятадад нэг чоныг хоёр сая төгрөгөөр худалдаж авдаг болсонтой холбоотой говь, тал хээрийн чоныг хурдан давхидаг машинтай улсууд буудаж, цөөлсөн байна лээ. Чоно агнаж, хийморио сэргээх давалгаа бус зөвхөн бизнес байсан юм билээ. Хятадын хил рүү нууцаар гаргаж, тоо толгой нь эрчимтэй буурсан. Гэтэл сүүлийн жилүүдэд чоныг хоёр сая төгрөгөөр зарах асуудалгүй байхгүй болсноор тоо толгой нь хэрээс хэтэрсэн. Чононд бариулж нас барсан тохиолдол нэг бүртгэгдсэн. Харин чононд ноцуулсан тохиолдол нэлээд бүртгэгдсэн байна лээ.  Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд заавал зөвшөөрөл авдаг байж болохгүй. Тэр боломжийг нь нээж өгье. Ирвэсний асуудал өнөөдөр үнэхээр хүнд болсон. Малчин айлын гэр дээр хэвтчихээд арга ядаад хутгаар бүлж байж буулгаж байна. Энэ асуудал жилээс жилд даамжирч, хүн барьсны дараа яригдах байх. Магадгүй энэ чоно нэг хүн барьсан байна. Олон хүн хазаж, ноцсон байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Ер нь 2000 оны тавдугаар сарын 12-нд Ан агнуурын тухай хуулийг хүчингүй болгосон. 2012 оны тавдугаар сарын 17-нд Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ан агнуурын харилцааг зохицуулж байгаа. Энэ нь өөрөө учир дутагдалтай. Улсын хэмжээнд чоныг шууд агнахаас илүүтэйгээр хуулиа цогцоор нь харж шийдмээр байна. Чонын дараа ирвэс орж ирэх юм уу. Байгалийн нөөцийн тухай хуульд зохистой харилцааг нь шийдээд өгчихсөн шүү дээ. Төлбөрөөс чөлөөлж, хөнгөлнө. Аймаг, сумын удирдлага нөөцөө тогтоож, салбарын яам хүсэлтийг нь шийдвэрлэж байгаа.  Хотонд орж ирсэн чоныг буудах зөвшөөрөл бүрэн эрх нь байгаа. Ямар ч асуудалгүй. Торгууль ялын асуудал байхгүй. Эрүүгийн хуулиар тэгж заасан. Бид нэг зүйлээ туйлшруулж, нийтэд нь арга хэмжээ авч болохгүй. Энэ асуудал аймаг, сумын удирдлагын арчаагүй байдалтай шууд холбоотой. Сумандаа орлого төвлөрүүлж, зохистой харилцаагаа бариад явах ёстой гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

9 цаг 0 мин
Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно

Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцон

9 цаг 19 мин
Монгол-Оросын бүс нутгийн харилцаа холбоог өргөжүүлэх нь хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч

Геополитикийн болон гео-эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал нь хөрш орнуудын бүс нутги

12 цаг 51 мин
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 202

12 цаг 51 мин
Вьетнамын парламентын дарга 23 жилийн дараа манай улсад айлчилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ү

12 цаг 51 мин
Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна

Өчигдөр 17 цаг 12 мин
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

Өчигдөр 14 цаг 00 мин
Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Өчигдөр 13 цаг 52 мин
Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Өчигдөр 12 цаг 44 мин
Зарим сургуулийн I ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь аюулгүй байдал, суралцах эрхийг зөрчиж байна

60-70 хүүхэд суралцаж, хүүхдийн аюулгүй байдал, суралцах эрх зөрчигдөж байгааг ХЭҮК онцоллоо

Өчигдөр 12 цаг 37 мин