Уул уурхай бүтээгдэхүүний арилжааны холбогдох журмуудыг дагаж мөрдүүлэхийг зөвшөөрөв

2025-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаар тогтоолоор "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам", "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-ыг тус тус 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Түүнчлэн "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан

-"Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",

-"Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",

-"Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",

-"Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-уудыг тус тус үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 458, 465, 2024 оны 134, 448 дугаар тогтоолыг бүхэлд нь, 2023 оны 387 дугаар тогтоолын 1 дэх заалтын", дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам", тавдугаар хавсралтаар баталсан "Нүүрсний арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам" гэснийг тус тус хүчингүй болгосон байна.

Эх сурвалж: polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 цаг 48 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29