Төрийн өмчийн таван их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдтэй танилц

2025-03-21
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Дээд боловсролын тухай хуульд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батлах, бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх тухай заасан. Мөн тус хуулийн  26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна” гэжээ.

Энэ хуулийн хүрээнд Төрийн өмчийн их дээд сургуулиуд Удирдах зөвлөлөө баталдаг.  Тэгвэл МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар, ямар хүмүүс багтдаг вэ гэдэг нь сонирхол татаж байна.   Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь тухайн сургуулийн жилийн төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан гээд чухал асуудлуудыг хэлэлцэн баталдаг учраас чухал албан тушаал гэдэг нь тодорхой.  Мөн Удирдах зөвлөлийнх нь бүрэлдэхүүнд хэн хэн багтаж байна гэдэг нь өөрөө тухайн сургуулийн чанар чансааг тодорхойлох хүчин зүйл болж байна. МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд товчхон анализ хийлээ.

МУИС-ийн хувьд Удирдах зөвлөлийн даргаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал ажилладаг.  Бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Улаанбаатар, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо,  МУИС-ийн Төгсөгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Батсайхан, “АПУ” ХК-ийн  захирал Ц.Эрдэнэбилэг, “БСБ Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан зэрэг салбар салбарын төлөөлөл багтаж байна. 

ШУТИС-ийн удирдах зөвлөлийн даргаар БШУ-ны сайд П.Наранбаярын зөвлөх Д.Гантулга ажилладаг.  Бүрэлдэхүүний хувьд нэлээд боломжийн төлөөлөлтэй.  Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер  Т.Батмөнх, “Датаком”-ын ТУЗ-ийн дарга Д.Энхбат,  ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Б.Насантогтох зэрэг эрчим хүч, зам тээвэр, иргэний нийгэм, уул уурхай зэрэг төрөлжсөн салбарын хүмүүсээ багтаажээ.

ХААИС-ийн  Удирдах зөвлөлийн даргаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал ажилладаг.  Бүрэлдэхүүнд нь БШУ-ны сайд Б.Наранбаярын зөвлөх, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга нь ХААИС-ийн удирдах зөвлөлд мөн багтжээ.  Өөрөөр хэлбэл, эдгээр эрхмүүд хоёр ч томоохон сургуулийн удирдах зөвлөлийг удирдаж байна.  Мөн бүрэлдэхүүнд

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун,  “Мөнх ногоон тал” ХХК-ийн Бизнес, судалгаа хөгжлийн захирал Б.Батхишиг нар ажилладаг.

МУБИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж байгаа гэлээ.  Гэхдээ өмнө нь удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал хэвээрээ.  Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд ч даргаар ажиллах нь.  Одоогийн өөрчлөлтөөр Удирдах зөвлөлийн гишүүдийн одоогийн жагсаалтаас 4-5 хүн солигдож байгаа бололтой, ирэх долоо хоног шинэчилсэн бүрэлдэхүүнээ танилцуулах юм байна.

СУИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг бусад сургуулийнхтай харьцуулахад үүрэг гүйцэтгэгч олонтой байна.   Даргаар нь БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ариунболд ажиллаж байна.  Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаа мөн тус сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн.  Үүсгэн байгуулагчийн төлөөлөлд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, Монголын уртын дууны холбооны тэргүүн дуучин Ч.Бат-Эрдэнэ,  Нийслэлийн  соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нарын хүмүүс багтжээ. 

МУИС, ШУТИС, ХААИС-ийн удирдах зөвлөл оны өмнө солигдсон бол СУИС-ийнх он гараад хоёрдугаар сард төрийн төлөөллөө томилсон байна. МУБИС-ийн шинэ бүрэлдэхүүнийг томилох сайдын тушаал удахгүй гарах юм байна.

Энэ удаа бид МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дэлгэрэнгүй танилцууллаа.   Үргэлжлүүлэн АШУҮИС, ҮБХИС зэрэг томоохон их дээд сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар хүргэнэ.

 

МУИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 

Нэрс

Албан тушаал

1

Х.Батжаргал

УЗ-ийн дарга Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2

Б.Алтансүх

УЗ-ийн гишүүн

Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

3

Б.Батсайхан

 

УЗ-ийн гишүүн

МУИС-ийн Төгсөгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал

4

Б.Батцэцэг

УЗ-ийн гишүүн

Боловсролын яамны
Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга

5

И.Батхүү

 

УЗ-ийн гишүүн

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

6

Д.Дашдулам

 

УЗ-ийн гишүүн

МУИС-ийн ШУС-ийн дэд профессор (ҮЭХ-ны дарга)

7

Б.Жаргалсайхан

УЗ-ийн гишүүн

БСБ Сервис ХХК-ийн ерөнхий захирал

8

Г.Золбоо

 

УЗ-ийн гишүүн

Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга

9


Ш.Мөнхцэрэн

УЗ-ийн гишүүн

ЗГХЭГ-ын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга

10

Ц.Тэмүүлэн

 

УЗ-ийн гишүүн

МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгрессийн тэргүүн

11

Г.Түмэннаст

 

УЗ-ийн гишүүн

МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, дэд профессор

12

Б.Улаанбаатар

 

УЗ-ийн гишүүн

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн
Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор

13

Ч.Лодойравсал

УЗ-ийн гишүүн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх

14

Д.Эрдэнэбаяр

УЗ-ийн гишүүн

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал

15

Ц.Эрдэнэбилэг

УЗ-ийн гишүүн

АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 

 Үүсгэн байгуулагчийн төлөөлөл

1

Дарга 

Х.Батжаргал

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2

Гишүүд

Д.Гантулга

Боловсролын сайдын зөвлөх

3

 

Т.Жамбалцэрэн

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

4

 

Б.Цогбадрах

Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга

5

 

Ж.Ариунболд

Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга

6

 

Ц.Болорчулуун

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга

7

 

Б.Есөн-эрдэнэ

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

8

 

Х.Тамираа

Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

Багшийн төлөөлөл

9

 

Г.Ганзориг

ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш

10

 

Ч.Ууганбаяр

ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан сургуулийн Биологи, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч

                                 Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл

11

 

М.Эрдэнэбаяр

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга

 Төгсөгчийн төлөөлөл

12

 

Л.Эрхэмбаяр

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн

Ажил олгогчийн төлөөлөл

13

 

У.Ганзориг

“Мөнх Орхон” ХХК-ийн ерөнхий захирал

14

 

Б.Батхишиг

“Мөнх ногоон тал” ХХК-ийн Бизнес, судалгаа хөгжлийн захирал

СУИС-ИЙН Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

Нэрс

Албан тушаал

1

Ж.Ариунболд

Боловсролын яамны Дээд боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

2

Г.Батхуяг

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн Орон нутаг, салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга

3

Н.Мөнхзул

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга

4

О.Сийлэгмаа

Боловсролын зээлийн сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч

5

Э.Цэнд-Аюуш

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга

6

Ч.Бат-Эрдэнэ

Монголын уртын дууны холбооны тэргүүн

7

Г.Очбаяр

Улаанбаатар хотын музей, эрдэм шинжилгээний ажилтан

8

Л.Энхбат

Боловсролын мэдээллийн технологийн төвийн захирал

9

Б.Отгонбат

Театр урлагийн сургуулийн ахлах багш /Урлагийн гавьяат жүжигчин/

10

Ш.Өлзийбаяр

Хөгжмийн урлагийн сургуулийн ахлах багш /Урлагийн гавьяат жүжигчин/

11

Л.Баттөр

Бүжгийн урлагийн сургуулийн багш, доктор

12

Д.Цэнгэл

Соёлын сургуулийн багш, доктор

13

Я.Билгүүнсар

Театр урлагийн сургуулийн багш, Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл

14

Ц.Хишигбуян

Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн оюутан

15

П.Байгалмаа

Занабазарын музейн захирал, төгсөгчдийн төлөөлөл

ШУТИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

Д/д

Нэрс

Эрхэлж буй албан тушаал

I.Төрийн төлөөлөл

1

Дарга

Д.Гантулга

Боловсролын сайдын зөвлөх

2

 

 

Гишүүн

С.Батболд

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

3

Ж.Ариунболд

Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга

4

У.Өлзийцэцэг

Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга

5

Б.Насантогтох

Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

6

Б.Загдсамбар

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга

7

Т.Батмөнх

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер

8

Д.Энхбат

Датаком компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

II.Хамт олны төлөөлөл

9

Гишүүн

Б.Бат-Эрдэнэ

Эрчим хүчний сургуулийн Цахилгаан техникийн салбарын эрхлэгч

10

Ц.Энхбаатар

Гадаад хэлний сургуулийн захирал

11

Ц.Тэнгис

МХТС-ийн Электроникийн салбарын дэд профессор

12

С.Дэлгэрмаа

ШУТИС-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга

13

Ч.Золбаяр

Мэдээлэл, харилцаа, холбооны үндэсний ассоциацийн тэргүүн

14

Г.Ганчимэг

ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн

МУБИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

Нэрс

Албан тушаал

1

Х.Батжаргал

Боловсролын яамны Т????? ?????? ??????? ?????өрийн нарийн бичгийн дарга

2

П.Оюунаа

БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга

3

О.Хуягцогт

БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга

4

Б.Гантулга

БШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

5

Т.Ням-Очир

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий   газрын дарга

6

Б.Мөнхбат

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга

7

М.Итгэл

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал

8

Л.Ганбат

Боловсролын үнэлгээний төвийн захирал

9

Д.Гарди

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга

10

Ч.Болдбаатар

МУБИС-ийн НХУС-ийн багш

11

С.Батцоож

МУБИС-ийн ДУТС-ийн багш

12

Д.Уранмандах

МУБИС-ийн БТС-ийн багш

13

Ю.Хорлоо

СЭЗИС-ийн багш

14

Г.Дариймаа

МУБИС-ийн төгсөгчийн холбооны нарийн бичгийн дарга

15

Б.Мөнхзандан

МУБИС-ийн БоСС-ийн оюутан

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 52 (7549)

woow
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

Өчигдөр 10 цаг 25 мин
Парламентын дарга буцаж, Амбан захирагчийн айлчлал эхэллээ

Төв талбайд төстэй хоёр далбаа намирч, сониуч зарим нь Шинэ Зеланд, Австрали

Өчигдөр 06 цаг 00 мин
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолду

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тав

Өчигдөр 06 цаг 00 мин
Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч

Өчигдөр 06 цаг 00 мин
Эх оронч монголчуудын түүхэн ялалт, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлнэ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн түүхт ойн өдөр Аривын ерөнхий газар, Үндэсний төв архи

Уржигдар 06 цаг 00 мин
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна

“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж ба

Уржигдар 06 цаг 00 мин
“Алтай трейдинг”, “Энержи ресурс” компаниудаас болж Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчилжээ

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан.

Уржигдар 06 цаг 00 мин
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

2025-09-03
“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьса

2025-09-03