Б.Жавхлан: Хил дээр 10 гаруй сая тонн нүүрсний гацаа, овоолго үүсээд байна

2025-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан "Өмнөх Засгийн газрын хуралдаанаар байгуулагдсан экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөц нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдаж эхний шийдвэрээ гаргаж эхэллээ. Бирж дээр шинэ журам батлагдлаа. Ажлын хэсгийн анхны тайланг Засгийн газрын хурал дээр тайлагналаа. Хурлын дараах шийдвэрийг өгч байх болно. Ажлын хэсгийн зүгээс ажлын зорилтыг тодорхойллоо. Ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчимд байгааг богино хугацаанд нэмэгдүүлэх. Тухайлбал, валютын нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэх, үүнийг давуулах импортын 6 сарын хэрэглэээний хэмжээнд хүргэхээр зорьж байна. Одоо бидэнд тулгамдаж буй асуудлыг оношлох нь чухал байна. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн шалтгааны улмаас Монгол Улсын урд хилүүдэд Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтод нийт 9.5 сая тонн нүүрс овоолго үүсээд байна. Цар тахлын үед 20 сая тонн хүртэл овоолго үүссэн байна. Ковидын хэмжээнд хүрээгүй ч 10 гаруй сая тонны нүүрсний гацаа үүсээд байна. Үүнийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явуулах боломжгүй байна. Овоолго үүссэн шалтгаан нь Өнгөрсөн оны хагас жилийн хугацаанд хийсэн гэрээ, энэ онд хийсэн 50 гаруй гэрээ байна. Үүнээс хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээнүүд. Намраас хойш нүүрсний үнэ 40 хувь унаж, худалдан авагчид таталт хийгээгүй байна. Тиймээс биш Хятадын нүүрсний эрэлт буурснаас болоогүй. Хятадын талд эрэлт буурсан ч 5 хувьд л яригдана уу гэхээс 30, 40 гэж байхгүй. Биржийн арилжаа 5 дахин буурсан байна. Нүүрсний татан авалт 40-50 зогссон байна. Биржийн дараагийн арилжаанд орохгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 цаг 45 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29