Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

2025-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Энэ нь хэвийн бөгөөд цаашид валютын нөөцийг тогтвортой барихад нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй.Тухайлбал Засгийн газраас энэ онд 100 сая тонн нүүрсийг гаргаж байж эдийн засгийн орлогоо нэмэгдүүлж, алдагдлыг бууруулж чадна гэсэн тооцооллыг гаргасан бөгөөд нэг талаас уул уурхайн салбарт оногдож буй үүрэг даалгавар гэж хэлж болно. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Шивээхүрэнгээр 10 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоолол байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг цаг алдалгүй хийж гүйцэтгэснээр цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, орлого тогтворжих бүрэн боломжтой юм.

Банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо  ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна. Зээлийн мэдээлэл  дутуу дулимаг байна. Нэг банк бус нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Орлогынхоо төвшинд зээл авдаг, орлогынхоо төвшинд амьдралаа шийддэг байх ёстой. Гэтэл одоо урьдчилгаагаагүйгээр зээл өгнө, орлогоо нотлох албагүй, өр авлагын харьцаа хамаагүй гэдэг сурталчилгаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аваад бай, аваад бай, ам.доллараа шатаагаад бай гэдэг сурталчилгаа руу орсон. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа. Санхүүгийн хариуцлагагүй эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна.

2024 оны нэгдүгээр сарыг 2025 оны нэгдүгээр сартай харьцуулахад зээлийн гаралт 31 хувиар нэмэгдсэн. Үүнд цалингийн зээл 44, тэтгэвэр 29, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн. Банк, ББСБ дээр давхар зээлтэй 350 мянган хүн байна. Үүний өр, орлогын харьцаа 79 хувьд хүрсэн. Нэг үгээр хэлбэл, орлогынхоо 80 хувийг зээлд төлөөд 20 хувиар нь амьдарч байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо өр орлогын харьцааг бууруулах  тал дээр тодорхой ажил хийх ёстой" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

14 цаг 41 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29