ШУА-ийн гишүүнээр дөрвөн эрдэмтнийг сонголоо

2025-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

ШУА-ийн их чуулган болж өнгөрлөө. Энэ удаагийн ээлжит их чуулганаар дараах 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: - “Шинжлэх Ухааны Академийн 2024 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан”-г ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Sc.D/ Ш.Ариунаа хэлэлцүүллээ. Академийн гишүүд тус тайланг 100 хувийн саналаар баталлаа. - ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл өнгөрсөн 10-р сард ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хийж зорьж буй ажлынхаа 100 хоногийн тайланг танилцуулав. - Шинжлэх Ухааны Академийн гишүүдийг сонгох сонгууль явуулав. Салбар бага чуулгануудаас сонгогдсон 8 нэр дэвшигчидээс дараах 4 эрдэмтэн сонгогдлоо. Мижидсүрэнгийн БЯМБАСҮРЭН Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, ХААШУ-ны доктор (Sc.D.), дэд профессор, Дамдины ДАГВАДОРЖ ШУА-ийн Газарзүй, геоэкологийн эрдэм шинжилгээний ажилтан ГЗШУ-ны доктор (Sc.D.), Дашдондогийн ЦЭДЭНБАЯР ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессор, ФМШУ-ны доктор (Sc.D.), профессор Цэгмэдийн ЦЭРЭНДОРЖ ШУА-ийн дэд ерөнхийлөгч ТШУ-ны доктор (Sc.D.), профессор нар ШУА-ийн гишүүдээр сонгогдлоо. Журмын дагуу шинэ соногогдсон гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжласнаар Академич цол хэргэм баталгаажих юм. - ШУА-ийн гадаад гишүүнээр: ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Академич КРАСНИКОВ ГЕННАДИЙ ЯКОВЛЕВИЧ, АНУ-ийн Үндэсний насжилт судлалын хүрээлэнгийн дархлаа зохицуулалтын секторын эрхлэгч, доктор БИРААГИЙН АРЪЯА нарыг сонголоо.

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

14 цаг 39 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29