Сайд нарын хуулиас давсан тушаалуудыг цуцалж эхэлжээ

2025-02-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа сайд нар Зөвшөөрлийн тухай хуулиас давсан тушаал гарган хэрэгжүүлж байгааг болиулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөхдөө "Сайд нарын тушаалаар баталсан зөвшөөрлийн шинжтэй актууд байдаг. Маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж Зөвшөөрлийн тухай хуулийг давсан хэм хэмжээ бүхий шийдвэрүүдийг цуцлах үүргийг яамдад өгнө. Үүнээс болж төрийн хүнд суртал, олон шатны дамжлага бий болж байна. Бизнес эрхлэгчид зөвшөөрөл авахад цаг хугацаа алдаж байна. Үүнтэй холбогдуулан "Бизнест ээлтэй Монгол" санаачлагын хүрээнд Ерөнхий сайдаар ахлуулсан шуурхай штаб долоо хоног бүрийн даваа гаригт бизнес эрхлэгчидтэй уулзаж тулгамдсан асуудлыг нь сонсоно. Улмаар тухайн долоо хоногийнхоо Засгийн газрын хуралдаанаар асуудлыг нь хэлэлцэнэ" гэсэн юм.

Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу яамдууд хуулиас давсан сайдын тушаалаа хүчингүй болгож эхэллээ. Тухайлбал, Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгосон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 журмыг хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм байна. Тухайлбал, 2023 оны есдүгээр сарын 01-нд А/428 дугаар тушаалаар батлагдсан Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам, 2024 оны зургадугаар сард А/451-р тушаалаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмыг хүчингүй болгож байгаа ажээ. 

Мөн Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын яам 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны 245 дугаар тушаалаар баталсан Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуй нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих, 2021 оны зургаадугаар сарын 25-ны 147 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журмаа хүчингүй болгожээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

15 цаг 24 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29