Хятадын эдийн засгийн хөгжлийн түүх, үсрэнгүй хөгжлийн нууцыг таних түлхүүр-“Хятад улсыг тоогоор илэрхийлэхүй”-Хятадын хөгжлийн чиг баримжаа, хөгжлийн амжилт ном

2025-02-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Хятад улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөгжлийн ер бусын замыг гэтэлж, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлт, гадаад нээлттэй байдал нь дэлхий дахины нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн гайхамшигт амжилтад хүрээд байгаа билээ. Энэхүү богино хугацаанд бүтээсэн эдийн засгийн хөгжлийн гайхамшиг нь дэлхийн улс орнуудын олон судлаачдын ойлгохыг хичээж буй “зууны оньсого” болоод байна. Өнөөдөр тус улсын эдийн засгийн өндөр хурдтай өсөлт дэлхийн эдийн засгийн дүр зургийг өөрчилж, эдийн засгийн хөгжлийн онол, практикийн талаарх ерөнхий ойлголтыг ч өөрчлөв. Хятад улс өрнөдийн хөгжингүй улс орнуудын хөгжлийн замналаас огт өөрөөр эдийн засгаа хурдтай хөгжүүлж болдгийн  сонгодог жишээг амжилттай үзүүлж, “Хятадын онцлогтой социалист хөгжлийн зам”-аар тууштай замнана, цаашдаа ч энэ л замаар хөгжинө гэдгээ итгэл төгс хэлэх болсон.

Харин өнөөдрийн хөгжлийн их өндөрлөгт ирэх хүртлээ Хятад улс төсөөлөхийн аргагүй олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байдаг. Хятад улс нь 1840 оноос хойш дорнын их соёл иргэншилт улсаас аажим уруудан доройтож хагас колони, хагас феодализмын нийгэм бүхий улс болон хувирсан. БНХАУ 1949 онд байгуулагдаж, Хятадын өөрчлөлтийн түүх сая шинээр бичигдэж эхэлсэн байдаг. Хятад улсын Коммунист намынхаа удирдлага доор асар их хүн амтай үгээгүй ядуу, шинжлэх ухаан технологийн хоцрогдол бүхий  буурай улсаас өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө хамгийн сайн, өсөлтөөрөө хамгийн өндөр, олон улсад нөлөөлөх чадвар бүхий  дэлхийн хоёр дахь эдийн засаг болж чадав..

Мэдээж дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдөж, дотоодын хөгжлийн үе шатны шилжилт хийгдэж, дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцдаж, Хятад Америкийн худалдааны дайн улам хурдцдаж байгаа өнөөгийн нөхцөлд Хятадын эдийн засаг шинэ сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа нь мэдэж, Гэвч Хятад улсын эдийн засаг маш уян хатан чанартай байж, эрдслээс сэргийлэх хүчтэй чадвартай байгаагаа харуулсаар байна.

Хятадын засгийн газраас бодлогын макро зохицуулалтыг удаа дараалан авч хэрэгжүүлэн, эдийн засгийн суурийг тогтворжуулсаар байна. Жишээ нь иргэдийн орлогын түвшин нэмэгдэхийн хэрээр хэрэглээний бүтэц тасралтгүй сайжирч, үйлчилгээний хэрэглээ, чанартай хэрэглээ эдийн засгийг өсгөх нэг том хүчин зүйл болов. Мөн дэд бүтэц, өндөр шинэ технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийснээр эдийн засгийн хөгжилд маш найдвартай тулгуур тавив. Бүс ба зам зэрэг санаачилга зэргээр дамжуулан экспортын бараа бүтээгдэхүүн, технологийн экспортын хэмжээгээ тасралгүй нэмэгдүүлж, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд чухал байр суурийг эзэлж, голлох үүрэг гүйцэтгэх болов.

Хятадын эдийн засаг яг одоо өндөр хурдтай өсөлтөөс өндөр чанартай хөгжилд шилжиж байгаа билээ. Үүнд доод түвшний үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлээс борлуулалтыг төвлөрүүлэх, дунд, дээд түвшний үйлдвэрлэлийн салбарыг хурдацтай хөгжүүлж, эдүгээ ухаалаг үйлдвэрлэл, ногоон үйлдвэрлэлд ихээхэн анхаарч байна. Хятадын дижитал эдийн засаг хурдтай хөгжиж, интернет, мега дата, хиймэл оюун ухаан зэрэг технологийн үйлдвэрлэл хурдтай өсч байна. Сүүлийн үеийн мэдээгээр хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээс олж буй орлогоор Хятад улс бусад улс орнуудыг хэдийн даваад байна. Доорх зургаас харна уу.

 

Эх сурвалж:

https://www.semi.org/en/semi-press-releases/q2-2024-global-semiconductor-equipment-billings-increased

Хятад улсын хөгжлийн амжилтын нууц гэвэл аливаа ажлыг тав таван жилээр гүйцэтгэж, төлөвлөлтийг арван жилээр харж, алс хэтийн зорилтыг арван тав, зуу, хоёр зуун жилээр боловсруулж ирсэнтэй шууд холбоотой. Хятадын өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын ерөнхий архитектор Дэн Сяопин 1970 оны сүүлээр шинэчлэлтийн бодлого авч хэрэгжүүлэн, Хятадын орчин үеийн хөгжлийн гурван алхамт стратегийг дэвшүүлсэн байдаг. Энэхүү стратеги зорилтын эхний хоёр алхам хугацаандаа биелэж, эдүгээ тус улс иргэдээ дундаж чинээлэг түвшинд хүргээд байна. Харин эдүгээ 2050 он гэхэд нэг хүнд ногдох ҮНБ-ийг дундаж хөгжингүй орны түвшинд хүргэж, ард иргэдийн амьдрал харьцангуй хангалуун болгоно гэх гурав дахь алхмын хэрэгжүүлэлтийн шатандаа яваа. Мөн ХКН 1997 онд намынхаа XV их хурлын тайланд ХКН 100 жил гэхэд улсынхаа орчин үеийн болох хэргийг үндсэнд нь хэрэгжүүлж, баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эе зохиролт орчин үеийн социалист улсыг байгуулах зорилт тавьсан. Түүнчлэн Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын олон үндэстнийг сэргээн мандуулна гэсэн зорилготой “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэх зорилыг дэвшүүлж, Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдөлд хүрнэ, энэ хөгжлийн явцад инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хатуу баримтлахыг заасан байдаг.

Тэгвэл дээр дурдсан тус улсын эдийн засгийн түүхэн хөгжлийн түүх, хөгжилд хүрэх замд тулгарсан болон тулгараад буй бэрхшээл сорилт, хөгжлийн онцлог талууд, Хятадын үсрэнгүй хөгжил, нийгмийн хөгжилтэй хамаарах салбаруудын хөгжлийг тайлбарлан таниулсан “Хятад улсыг тоогоор илэрхийлэхүй—Хятадын хөгжлийн чиг баримжаа, хөгжлийн амжилт” хэмээх ном саяхан хятад хэлнээс монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдэн гарлаа. Тус ном маш олон тоон багц өгөгдөл ашиглаж эдийн засгийн үзүүлэлтүүдийг тоо, графикаар дүрслэн харуулсан нь уншигчдад тоогоор Хятад  орныг тайлж уншихад тун амар хялбар болсон байна.

Номыг сонирхож буй хүмүүс 88087744 дугаарт хандан авч болно.

 

 

 

 

 

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

21 цаг 34 мин
Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

Өчигдөр 06 цаг 30 мин
АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

Өчигдөр 06 цаг 10 мин
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Өчигдөр 06 цаг 00 мин
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

Уржигдар 13 цаг 02 мин
"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

Уржигдар 06 цаг 10 мин
Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Уржигдар 06 цаг 05 мин
“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

2026-07-29
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

2026-07-29