Саудын Араб "Ирээдүйн уул уурхайн цахиурын хөндий" болно

2025-01-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Саудын Арабын Эр-Рияд хотноо  “FMF25” буюу “Ирээдүйн эрдэс баялгийн форум” болж өндөрлөлөө. Энэ жилийн форумд дэлхийн 170 орчим улсаас 20 мянга орчим төлөөлөгч оролцож байна. Мөн 70 гаруй улсын Засгийн газрын төлөөлөл оролцож байгаагаас 30 орчим улсын холбогдох салбарын сайд нар ирсэн байна. Тус улс 34 сая хүн амтай. Үүний 45 орчим нь гадаадын ажиллах хүч эзэлдэг байна. Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор чухал түүхий эдийн зах зээл улам бүр тэлж буй цаг мөчид Саудын Араб улс нь чухал түүхий эдийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна.

Уг форумын гол сэдэв нь бүс нутагт чухал эдийн нийлүүлэлтийн сүлжээ байгуулах, аж үйлдвэр, дэд бүтцийг бий болгоход хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн жилүүдэд болсон Форумын үр нөлөөгөөр бид бүс нутгийнхаа уул уул уурхайн ирээдүйг тодорхойлж, хэрхэн авч явах индэр болж байна. Уул уурхайн хамт олон, гэр бүлийг хүлээн авдаг форум болсон гэж онцолж байна. 2022 онд 3500 оролцогч оролцож байсан бол эдүгээ 20 мянган болж өргөжжээ.

Түүнчлэн форум зохион байгуулагдаж эхэлсэн эхний жилд олон улсын зургаан байгууллага оролцож байсан бол өнөөдөр 40 болж өргөжижээ. Мөн илтгэгчид 250 болж нэмэгдсэн байна. Форумын гол хүн Сауды Араб улсын Угсаа залгамжлагч Ханхүү буюу тус улсын ерөнхий сайд юм. Тэрээр “Хадгалалт, нийлүүлэлтийн сүлжээ болоод тээвэрлэлтийн асуудлыг шийдсэн учраас эрчим хүчний асуудалд хий, цахилгаан болон уул уурхайн бүтээгдэхүүн орж байна. Уул уурхай ба эрчим хүчний салбарын хоорондын холбооны талаар танилцуулна. Цахилгаан гэдэг зөвхөн цахилгаан үйлдвэрлэлийн тухай биш. Дамжуулах түгээх асуудал орох бөгөөд өөр, өөрийн гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Энэ бүрд өртөг гарах бөгөөд үүнд эрдэс баялгийг ашиглах зайлшгүй хэрэгцээ байдаг. Чухал менералийн төвлөрөл цөөн хэдэн оронд төвлөрсөн байна. Манай улс ханган нийлүүлэлтийн сүлжээг дотооддоо хөгжүүлэхийг хүсэхийн зэрэгцээ гадаад руу гарах сонирхол байгаа. Үүний тулд уул уурхай, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын төлөө зорьж байна” гэсэн юм. Энэ удаагийн форумын гол зорилго хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Шинэ Инновац технологи нэвтрүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж бодит үйл ажиллагааг бий болгоход нөлөөлнө” гэлээ.

Саудын Арабын Хунтайжын манлайллын эр зоригоор энэхүү форум зохион байгуулагдаж буй. Тус улсын санаачилж буй ногоон минералын төлөөх өөрчлөлт илүү үнэтэй байхаар байна. Энэ бүх үнэ, цэнийг санхүүжүүлж буй улсын хувьд бусад улсын хууль, эрх зүйн орчин урт хугацаандаа илүү тогтвортой, сэтгэлгээний эерэг өөрчлөлт, хандлага чухал нөлөөтэйг тэрээр нэмж онцолсон юм.

Дөрөв дэх удаагийн дэлхийн хамгийн том сайд нарын дугуй ширээний уулзалт 100 гаруй Засгийн газрын төлөөлөгч, 50 гаруй олон улсын байгууллагатай ашигт малтмалын чиглэлээр бодлого, аж үйлдвэр огтлолцож, дэлхийн стратегийг тодорхойлдог. Олон улсын геологийн судалгааны байгууллагын хоёр дахь удаагийн уулзалт нь түүхэн дэх хамгийн том судалгааны гүйцэтгэх захирлуудын цугларалт юм.

Эр-Риядад болж байгаа форум сайд нарын дугуй ширээний уулзалтаар эхэллээ. 90 орны засгийн газрын төлөөлөгчид, тэр дундаа G20-ийн 16 орны төлөөлөгчид оролцож байна. Мөн уг арга хэмжээнд олон улсын 50 байгууллага, төрийн бус байгууллага, уул уурхайн салбарын дэлхийн тэргүүлэгчид оролцлоо.

Энэхүү өндөр түвшний, засгийн газрын тэргүүлсэн уулзалт нь дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын олборлолтод олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Энэ нь уул уурхайг эдийн засгийн өсөлт, нийгмийн дэвшлийн хурдасгуур болгоход анхаарлаа хандуулж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн стратегийн талаар сайд, удирдах албан тушаалтнуудын хэлэлцүүлгийн индэр болж өгдөг.

Засгийн газрын албан тушаалтнууд гурван гол санаачилгын хүрээнд ашигт малтмалын асуудлаарх дэлхий нийтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар хуралдав. Энэ үеэр чухал ашигт малтмалын стратегийн хүрээг тодорхойлохдоо бүс нутгийн ашигт малтмалын нөөц бололцоогоо бүрэн ашиглахын тулд Африк, Баруун болон Төв Азийн супер бүс нутагт хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэхэд анхаарах юм байна. Мөн энэ үеэр “Ivanhoe mines”-ийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд танилцуулга хийсэн юм. Тэрээр “Батлан хамгаалах салбарт технологийн хэрэгцээ их бий. Энэ нь эрчим хүчний шилжилтээс ч илүүгээр ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлнэ. Нар салхины зэрэг сэргээгдэх эрчим хүч нь маш их металл шаарддаг технологи. Цахилгаан машин бол энгийн машинаас зургаа дахин их түүхий эд ашиглана. Салхин сэнс нь хийгээр ажилладаг станцаас ес дахин их түүхий эд хэрэглэнэ. Одоогийн эрчим хүчний шилжилт, дата төв, цахилгаан машины хэрэгцээг хангахын тулд нийт үйлдвэрлэлийн 40 хувь нь цоо шинэ уурхайгаас гарах ёстой болж байна. Африк улс дэлхийн ашигт малтмалын 30 хувийг агуулдаг маш баялаг тив” хэмээн ярьж байлаа.

Түүнчлэн тогтвортой байдлыг хангахын тулд нийлүүлэгч орнуудын орон нутгийн бодит байдлыг тусгасан хариуцлагатай нийлүүлэлтийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний баталгаажуулалтаар ил тод байдлыг нэмэгдүүлэх асуудлыг онцгойлон анхаарах нь зүйтэй гэж үзсэн. Энэ мэтчилэн мэргэшлийн төвүүд супер бүс болон ханган нийлүүлэгч орнуудын хүрээнд хөрөнгө оруулалтыг хөдөлгөх, хүний нөөцийг хөгжүүлэх, технологийн шинэчлэлийг хурдасгах сүлжээг бий болгоход түлхүү ажиллах боломжийг бүрдүүлж буй ажээ.

Сайд нарын дугуй ширээний уулзалтад нэр хүндтэй улс, засгийн газрын төлөөлөгчид оролцов. Тухайлбал, Италийн Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд, доктор Гилберто Пичетто Фратин, Их Британийн Бизнес, худалдааны төрийн сайд Жонатан Рэйнолдс, Уул уурхай, эрчим хүчний сайд Александр Силвейра, Бразил, Энэтхэгийн Нүүрс, уурхайн сайд Г.Кишан Редди, БНАСАУ-ын Уул уурхайн сайд Кизито Пакапомба Капинга, Eng. Египетийн Газрын тос, эрдэс баялгийн сайд Карим Бадави, Нигерийн Хатуу ашигт малтмалын хөгжлийн сайд Хенри Деле Алаке, Марокко улсын Эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийн сайд Лейла Бенали нар оролцсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 11 (7507)

 

Монгол оролцсиймуу, оролцоогүймуу
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

49 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

49 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

2025-08-17
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

2025-08-17