"Шинэ Яармаг” цогцолбор хорооллын төслийг нийслэлийн өмчлөлд шилжүүлнэ

2025-01-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд УИХ дахь улс төрийн намуудын төлөөлөл болон нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар, НИТХ, Улаанбаатар хотын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. 

Улаанбаатар хотод 2025 онд түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус зэрэг ес, агаарын бохирдлыг бууруулах ТЭЦ-5, Сэлбэ, Баянхошууг орон сууцжуулах төсөл зэрэг тав, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Туул усан цогцолбор, Шинэ зуунмод хотын дэд бүтэц зэрэг долоон мега төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ мега төсөл тус бүрд асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын мега төслүүдээс өнөөдрийн байдлаар 20 төсөл эхэлсэн байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Шуурхай штабын хурлаар Туулын хурдны замын төслийн явц, “Тавантолгой түлш” ХХК-ны үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаад нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх босоо тэнхлэгийн I тойрог замын төсөлтэй танилцлаа. Энэхүү зам нь 23,7 км урт, Наадамчдын гүүрнээс эхэлж Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг дайран Туулын хурдны замтай огтлолцоно. Төслийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусах шатандаа орсон, ирэх зургаадугаар сард тендер зарлан, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрт шилжүүлэх ажил эхэлсэн. Сонгинохайран дүүргийн 31-р хорооны иргэн Н.Түмэнцэцэгийнх нарны цахилгаан үүсгүүрээр гэрийн халаалтаа шийджээ. 2023 оны тавдугаар сард энэ халаалтаа тавиулсан. Гал түлэхгүй, нүүрстэй зууралдахгүй, дулаахан, тав тухтай байдаг хэмээн иргэн Н.Түмэнцэцэг Ерөнхий сайдад танилцууллаа. Цахилгааны төлбөр нь сарын түлшний мөнгөтэй ойролцоо гарч буй тул эдийн засгийн хувьд хүндрэл багатай байгааг ярив.

Улаанбаатар хотод нарны энэ үүсгүүрийг 70 айлд нэвтрүүлсэн. Нэмж 100 айлыг хамруулж буйг холбогдох албаныхан Ерөнхий сайдад танилцууллаа. Энэхүү нарны үүсгүүр нь байгальд ээлтэй, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Засгийн газраас нэг хувийн татварын хөнгөлөлт олгох шийдвэр гаргасантай холбоотойгоор зарим аж ахуйн нэгж нарны үүсгүүрийг ажилтан, албан хаагчдынхаа гэрт суурилуулах хүсэлтийг ихээр тавьж эхэлснийг албаныхан мөн ярьж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Үүнд, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд ашиглах зорилгоор Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн өр төлбөртөө хураан авсан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 30 орон сууц, дуусаагүй 7 блок 540 айлын орон сууцны барилгыг тодорхой нөхцөлөөр нийслэлийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов. 

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орон сууцны хорооллын 2025 онд санхүүжүүлэх эх үүсвэрийг батлагдсан ажлын төлөвлөгөөтэй уялдуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах зөвшөөрөл олгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.  

Эх сурвалж:www.polit.mn 

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

16 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29