Засгийн газрынхаа эсрэг байр суурь илэрхийлж байгаа сайд нарт хариуцлага тооцох санал хүргүүлнэ

2025-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай" журмын төслийг хэлэлцэж байна. Журмын төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ажиллаж байгаа бөгөөд журмад оруулсан зохицуулалтын талаар танилцууллаа.

Тус журам гурван хэсэг 12 заалттай. Үүнд:

  • Засгийн газрын гишүүн өвчтэй чөлөөтэй, томилолттойгоос бусад тохиолдолд байнгын болон дэд, түр хорооны хуралдаанд оролцох үүрэгтэй,

  • Бусад хуралдааныг давхцуулахгүй төлөвлөх ёстой,

  • Байнгын болон дэд, түр хорооны хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан даргалагчид өмнөх өдөр нь мэдэгдэж чөлөө авна,

  • Сайд нар Засгийн газрын өргөн барьсан хууль тогтоомж бодлого хэлэлцэх үеэр асуулт асуухгүй, эсрэг санал илэрхийлэхгүй,

  • Засгийн газраас санаачилж оруулж ирсэн хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал гаргахаар бол тухайн асуудлыг эрхэлж байгаа сайд нь гаргана,

  • Удаа дараа Засгийн газрынхаа эсрэг байр суурь илэрхийлж байгаа сайд нарт хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэх мэт зохицуулалтыг тусгажээ.

 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

17 цаг 50 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29