О.Алтангэрэл: Хувь гишүүнтэй холбоотой санхүүгийн эрх ямбаас эрс татгалзах ёстой

2025-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Өнгөрсөн парламент бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэх заалт орсныг өөрчлөх ёстой хэмээн УИХ-ын зарим гишүүн мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн,  ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "УИХ-ын гишүүдийн эдлэх баталгаатай холбоотой зохицуулалт 1992 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн. Нэг хэсэг орон нутгаас сонгогдсон гишүүдэд байр олгож байсан. Харин одоо энэ үйл ажиллагаа зохимжгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс улс төрийн шийдвэр гаргаад энэ зүйл, заалтыг хүчингүй болгоход татгалзах гишүүн гарахгүй болов уу.УИХ-ын гишүүн гэдгээр давуу байдал эдэлж цалин мөнгө нэмж аваад, буухдаа ч янз бүрийн тэтгэмж аваад байх шаардлагагүй. Тиймээс хэн нэг гишүүн энэхүү тэтгэмж олгох заалтыг хасах хуулийн төсөл санаачилвал хамгийн түрүүнд гарын үсэг зураад, хууль санаачлагчаар явна. Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент хувь гишүүнтэй холбоотой эрх ямба, тэр дундаа санхүүгийн эрх ямбаас эрс татгалзаж, жишиг тогтоовол цаашид уламжлагдаж явна гэсэн бодолтой байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

17 цаг 51 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29