"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

2024-12-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд салбарын сайдаас асуулт асууж хариулт өгөв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -III цахилгаан станцын суурин дээр нь барих юм бол шинээр барих юм шиг, эсвэл зэрэгцүүлж барих юм уу. Шинээр барих гэж байгаа бол яагаад заавал орос гэж. Оросын технологи ямар төвшинд байдаг юм. ТЭЦ-III станц 1400 хүнтэй ажиллаж байхад түүн шиг хүчин чадалтай станцад 100 хүн ажиллаж байна.УАЗ-469 машиныг Япон жипийн үнээр авах гэж байгаа юм шиг зүйл хуучин яригдаж байсан. Технологийн хоцрогдолтой, хоригт орчихсон орныг яагаад сонгосон юм бэ. Одоо байгаа станцаа буулгана гэхээр Дарханы замын хоёрдугаар хувилбар гарах юм биш үү.  Суурин дээр гэдэг үгний цаана хоёр,  гурван ньюанстай зүйл харагдаж байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -2019 онд Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр Оросын ерөнхийлөгч талаас “Бид нар Монголоор дамжуулаад хийн хоолой Хятад руу тавина. ТЭЦ-III-ыг Оросын технологиор барьсан.  Өргөтгөл шинэчлэлийн төслийг ОХУ-ын компаниудын дунд зарлаач ээ гэдэг санал тавиад, 2019 оноос хойш яригдсаар ирсэн юм билээ. Энэ станцыг өргөтгөхөд хоёр үе шаттай юм болно. Эхнийх нь одоо байгаа захиргааны барилгын нэг хэсгийг буулгаад 50 МВт-ын хүчин чадалтай турбин,  100 Гкал цагийн хүчин чадалтай зуух суулгана. Үүний дараа одоо байгаа 4х12 МВт-ын дөрвөн турбин бий. Ашиглалтын хугацаа нь дууссан ч ашиглаад явж байгаа. Энийг буулгах шаардлага үүснэ. Дөрвөн нам даралтын турбиныг буулгаад 2х125 МВт  хоёр турбиныг шинээр суурилна. Бодит байдал дээрээ хоёр шинэ станц гэсэн үг. 100 гкал хүчин чадалтай дулааны нэгдүгээр станц, хоёрдугаар станц нь 250 МВт- ын хүчин чадалтай цахилгаан станц, 400 гкал хүчин чадалтай дулааны эх үүсвэрүүд баригдана. 2019, 2021 онд хийсэн уулзалтын үеэр нүүрсний төсөл дээр санхүүжилт босгоход хүнд байсан юм билээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:   -ТЭЦ-III –ыг буулгаж байгаад шинээр барих нь. Илүү дэвшилтэт технологитой, хүчин чадал өндөртэй, хориг сааданд ороогүй улстай энэ ажлаа яагаад ярилцаж болоогүй юм бэ. Одоогийн станцаа буулгачихаар  эрчим хүч болоод дулааны дутагдалд орчих юм биш үү.  Юун өргөтгөл шинэтгэл Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Болгоомжилж байгаа нь зөв. Тийм учраас энэ төслийг хоёр хуваасан юм билээ. Нам даралтын хэсгийг буулгахгүй байж байгаад үйлдвэрлэж байгаа 48 МВт ын оронд 50 МВт- ын цахилгаан, одоогийн 48 МВт ыг дагалдах зуухнууд нь 100 Гкал цагийн хүчин чадалтай байгааг шинээр барья гэж шийдвэр гаргасан юм байна лээ. ОХУ цөөхөн үлдсэн эх үүсвэрийн нэг учраас төрийн өндөр айлчлалын үеэр хэд хэдэн шийдвэр гаргаад одоо ингээд явж байгаа юм билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

3 цаг 1 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

3 цаг 1 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цаг 46 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

14 цаг 29 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

16 цаг 46 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

16 цаг 53 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

20 цаг 39 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

20 цаг 46 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

21 цаг 33 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

23 цаг 18 мин