“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2024-12-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал Япон улсын “Нарита интернэшнл айрпорт” корпораци, “Ханеда интернэшнл айрпорт” корпорацтай хамтын ажиллагааны ”Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд “Хөшгийн хөндий”-н нисэх онгоцны буудал ТӨХХК нь  Япон улсын “Нарита интернэшнл айрпорт” корпораци, “Ханеда интернэшнл айрпорт” корпорацтай ажилтан солилцох , “Чингис хаан” нисэх онгоцны буудлын ажилчдыг  урт богино хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан,  Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү, Монгол Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Китанака Такэфүми, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Л.Цэнгүүнжав нар оролцлоо.

Мөн “Жапан эйрпорт терминал” компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд дарга ноён Хачисүка Казүёо, “Нарита Интернэйнл Эйрпорт Корпараци”-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд байгууллагын төлөвлөлт, Гадаад бизнес хамтын ажиллагаа, IPO төлөвлөлт хариуцсан газрын гүйцэтгэх захирал ноён Миямото Хидэхаруг төлөөлж, “Нарита Интернэйнл Эйрпорт”корпарацийн Байгууллагын төлөвлөлт, Гадаад бизнес хамтын ажиллагаа, IPO төлөвлөлт хариуцсан газрын Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Оокавара Коичи нар оролцов.  

Шинэ нисэх онгоцны буудлын хамт олон  2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш гурван жилийн дотор зорчигчийн урсгал тасралтгүй, өсөн нэмэгдсээр  2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан бол 2024 онд энэ амжилтаа эвдэж,  2 сая дахь зорчигчоо хүлээн аваад байгаа юм.

2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр агаарын тээврийн нийт зорчигчдын тоо 2,2 саяд хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдөр нэг жилийн дотор  2 сая дахь иргэнээ хүлээн авч байгаа  нь энэ үзүүлэлтээ биелүүлж байгааг илэрхийлж буй хэрэг юм.

Мөн “2024 онд Монгол Улсын Иргэний Нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний "Скайтракс" аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртсэн байна.

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

19 цаг 13 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29