Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 100 хоногийг тохиолдуулан мэдэгдэл хийлээ.  Тэрээр "Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Үүнээс өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээрийг байгуулсан. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ нь өөрөө хөрөнгө оруулагчдад эерэг байдал үүсгэнэ. Мөн 14 мега төслийн нэг болох Багануурын уурхайг түшиглэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэрийг өнөөдөр гаргалаа.  Бадрах Энержитэй ураны чиглэлээр байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гарагт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ бол Оюу толгой төслийн араас орох хоёр дахь том Хөрөнгө оруулалтын гэрээ болно. "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ. Монголын тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Засгийн газар өөрийн эзэмшлийнхээ 34 хүртэл хувийнхаа 24 хувь иргэдийн хуримтлалын санд хадгаламж хэлбэрээр АМНАТ нь тооцогдож орохоор төлөвлөж байна. Энэ амжилттай хийгдэж чадвал дараа дараагийн олон төсөл дээр сайн жишиг болно. Баялагтай эзэн байх боломж нээгдэнэ гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

19 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29