Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улаанбаатарын утааг шийдэх арга зам, шийдлийн талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны тэргүүн,   Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар болон албаныхан мэдээлэл хийлээ.  

Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар: -УИХ утааг бууруулах асуудалд шуурхай шийдэл гаргаж ажилламаар байна.  Цахилгаан болон хийн түлшээр халаах асуудлыг шийдэж, хөрөнгийг шийдвэрлэмээр байна.  Хөрөнгийг шийдвэрлэж өгвөл халаалтын системийн тоног төхөөрөмжийг нийлүүлж болно. УИХ-ын гишүүд маань өөрийн сонгогдсон тойрогт ажиллаж иргэдтэйгээ уулзмаар байна.  Утааг бид хамтын хүчээр бууруулж чадна. 

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны гүйцэтгэх захирал Б.Амарбаяр:

- Нийслэлээс өгсөн мэдээллээр зуухны тоо, яндангийн тоо, түлшний хэмжээ нэмэгдсэн байна.  Мөн автомашин тээврийн хэрэгслээс маш их хэмжээний утаа гарч байна.  Тэгэхээр манай Үндэсний холбоотой утаанаас салах гол шийдэл нь хийн түлшинд шилжих гэж үзэж уриалга гаргаж байна.

Монголын хийн түлшний холбооны ТУЗ-ийн дарга Н.Баатаржав: - Олон нийттэй хамтарч агаарын бохирдлыг бууруулах асуудлыг олон жил ярьж ирлээ.   Дэлхий даяар агаарын бохирдлыг хийн түлшээр бууруулж байна.  Мөн хийн түлшний асуудлаас болж олон улсад дайн болж байна.  Тэгэхээр чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.  Гэхдээ бид гэр хороололд баллонтой газ тараагаад ач холбогдол багатай.  Харин бага оврын хийн түлшний станц байгуулах хэрэгтэй.  Тэгж жижиг аж ахуй нэгж сургуулиудыг халаах боломжтой.  Гэхдээ бидэнд мөнгө зараад ашиг олох бодол алга.  Энэ асуудалд төр засагтай хамтран ажиллах бүрэн боломж бий гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

19 цаг 14 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29