Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Дээд шүүхэд гомдол гаргажээ

2024-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 7-ны өдөр болж тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

2024 оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон билээ. Түүнийг худал мэдээлэл тараасан, хувь хүний нууц задруулсан, татвараас зайлсхийсэн, төрийн нууц хадгалсан зэрэг хэрэгт буруутгасан юм. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эс зөвшөөрсөн тул Улсын дээд шүүхэд гомдол гаргалаа. Эргэн сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргаж байсан юм.

Нээлттэй явуулах хүсэлтээ илэрхийлэн Н.Өнөрцэцэг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, ар гэрийнхэн нь хэлмэгдэгсдийн хөшөөний гадаа хоёр өдрийн турш суулт зарлаж байсан. Гэвч шүүх хурлыг хаалттай явуулсан юм. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ давж заалдах шатны шүүхийн дараа илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Яасан гэж гомдоод бгаа билээдээ???!!! Нэг л ойлгомжгүй байна. Ялыг нь нэм. Хийсэн хэрэг нь их ноцтой. 7 7 эил яг таарна.
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

19 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29