Цахим орчинд эрүүл мэнд, эдийн засгийн сэдэвтэй хуурамч мэдээлэл их тарж байна”

2024-12-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УРТНАСАН

 

“Дижитал орчин ба мэргэжлийн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. ХХI зууны хүн төрөлхтний хөгжлийн түүхэн үеийг цахим буюу дижитал эрин гэж бид нэрийдэх болсон. Энэ үе ч сүүлийн таван жилд хурдацтай хөгжиж албан байгууллагууд харилцаа холбоо, хамтын ажиллагаа бүтээмжээ хөнгөвчлөхийн тулд хиймэл оюун ухааныг сонирхож цаашид ашиглах чадварыг ажилчдадаа эзэмшүүлэх талаар бодолцож байна.

 

“AI технологи нь хүний нөөц, зардал, цаг хугацааг хэмнэж байна”

 

Тэгвэл дижитал орчин болон мэргэжлийн сэтгүүл зүй нь хоорондоо хэрхэн холбогдож, бидний ажил амьдралд ямар өөрчлөлтүүд гарах талаар ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш Д.Оюунбатаас асуусан юм. Тэрээр “Хиймэл оюун ухааныг ашигласнаар хурд нэмэгдэж зардал хэмнэгдэнэ гэсэн дүгнэлттэй байгаа. AI технологи нь хүний нөөц, зардал, цаг хугацааг хэмнэж байна. Тэгэхээр дижитал хувьслын гол зорилго нь технологийн хүчийг нэмэгдүүлэх гэхээсээ хэрэглэгч, үйлчлүүлэгч төвтэй бодлогыг баримтлах явдал байдаг нь хүн бүр ашиглах боломжтойг харуулна. Харин хиймэл оюун ухааныг хүн бүр ашигласнаар хуурамч мэдээлэл, хүнийг гадуурхаж доромжлохтой холбоотой хүнлэг ёсны зарчим алдагдах эрсдэлтэй гэж харж байгаа” гэв.

 

Гаднын сэтгүүлчид хиймэл оюун ухааныг 30 хувьтай ашиглаж байна

 

Гаднын сэтгүүлчид хиймэл оюун ухааныг 30 хувьтай ашиглаж байгаа бол манай улсын сэтгүүлчид ямар түвшинд ашиглаж байгаа талаарх судалгааг мөн хийжээ. Монголын 38 хэвлэл мэдээллийн байгууллагын 97 сэтгүүлчээс судалгаа авахад AI технологийг ашиглах сонирхолтой боловч анхан шатны мэдлэгтэй байгаа талаарх мэдээлэлтэй боллоо. Мөн судалгаанд оролцогчдын таван хувийнх нь редакц нь AI технологийг ашиглахад суралцуулдаг. Бусад нь хиймэл оюун ухааныг ашиглахад программ хангамж болон гадаад хэлний бэрхшээлүүд тулгардаг ч бие дааж суралцдаг гэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр хиймэл оюун ухааныг ярихад ес зүйн асуудал мөн дагаж яригдаж байлаа. Цахим орчин дахь хуурамч мэдээлэлд хийсэн ажиглалтыг харахад. Эрүүл мэнд, эдийн засаг, санхүүгийн сэдэвтэй хуурамч мэдээлэл тарааж байгаа нь хандалт авах, бараа бүтээгдэхүүн борлуулах хувийн зорилготой бөгөөд эх сурвалжгүй мэдээллүүд байдаг байна. Энэ нь тогтмол, баримттай, эх сурвалжтай үйл ажиллагаа явуулдаг мэт фейсбүүк хуудас, хувь хүний хаягуудаас богино хэмжээний видео бичлэг оруулж хандалтаа өсгөөд цаашлаад хүний нэр төр, албан байгууллагын нэр хүндийг унагасан хуурамч мэдээлэл тараадаг байна. Мөн тодорхой нэг баримтыг тухайн үйл явдал үзэгдэлд хамаарахгүй баримтаар орлуулж олон нийтийг төөрөгдүүлсэн контент бүтээдэг, ямар нэг үйл явдлын тухай контент ашиглан нийгмийн сүлжээнд олон нийтийг анхаарч сонирхон дэмжиж эсвэл буруутгаж байгаа мэтээр хуурамч үзэгдэл бий болгож ёс зүйн зөрчилтэй асуудал үүсгэдгийг хэлэлцүүлгээс онцлон хүргэлээ.

Цахим орчин дахь хуурамч мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг СУИС-ийн КТМУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Г.Мөнхбаяр танилцууллаа.

 

Иргэдэд мэдээнд итгэх үгүйгээ шийдэхэд туслах суурь боловсрол олгох хэрэгтэй

 

Монголын баримт шалгах төв цахим орчинд цацагдаж буй мэдээллийг баримтаар нягталж олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хуурамч мэдээллийн төрөлд ташаа мэдээлэл, хуурамч мэдээлэл, дэгсдүүлсэн мэдээлэл гэсэн гурван төрөл байдаг. 2023 онд Монголын баримт шалгах төвөөс хийсэн 417 хуурамч мэдээлэл нийт 1898341 хариу үйлдэл авснаас түгээлт нь хамгийн их буюу 1029717 байлаа. Стандарт мэргэжлийн ур чадвар сул ХМБ-ууд хуурамч мэдээллийг мэдээллийн экосистемд нэвтрэх боломжийг өгөх магадлалтай бөгөөд сэтгүүлч, редакцууд хуурамч мэдээлэл түгээх үзэгдэл байна. Үүнээс болж хуурамч мэдээллийн тархалтын нөлөөгөөр олон нийтийн сэтгүүл зүйд итгэх итгэл багасах эрсдэл тулгарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 243 (7487)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

19 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29