Агаарын тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжрууллаа

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

2024 он агаарын тээврийн салбарт үйлчилгээний олон улсын чанар, стандартыг хангасан онцлох жил боллоо. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал Монголын иргэний нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” батламж гэрчилгээг гардан авлаа.

Их Британийн Лондон хотод төвтэй тус байгууллага нь нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээ 1-5 оноогоор үнэлдэг. Энэ дагуу “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын  зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, цэвэр цэмцгэр байдал, орчны тохижилт, цахим хуудсын ажиллагаа, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт бүрээр үнэлжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь “4 од” зэрэглэл авсан ч зарим үйлчилгээ нь таван онооны шалгуур хангасныг онцолж байв. Тухайлбал, хилийн шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлын үзлэг, зорчигчийн хүлээх хугацаа, зарлан мэдээлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, AED төхөөрөмж байршуулалт, тав тухтай байдал, агааржуулалт, цэвэр цэмцгэр орчин, ариун цэврийн өрөө, байгууламжийн стандарт зэрэг нь таван онооны шалгуурыг хангасан байна. Үүнээс гадна “Скайтракс” олон улсын байгууллагаас нисэх буудлын угтаж авахаас үдэн гаргах хүртэлх бүх шатны ажилтнуудын харилцаа хандлагыг мэргэжлийн өндөр түвшинд байгааг онцолж, “Чингис хаан” нисэх буудлыг цомхон бөгөөд чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна хэмээн дүгнэжээ.

Дэлхийд дөрвөн одны зэрэглэлтэй 22, таван одны зэрэглэлтэй 89 нисэх буудал байдаг тул тэдгээр дэлхийн шилдэг 111 буудлын нэг нь “Чингис хаан” нисэх буудал болж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсыг дотоод болон гадаадтай холбох агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2024 онд түүхэндээ хамгийн олон буюу хоёр сая гаруй зорчигчид үйлчилсэн түүхэн амжилтыг хамтдаа бүтээлээ. 

Түүнчлэн үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмээр агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг гэрчилгээжүүлэх аудит шалгалтад амжилттай тэнцэж, “МИАТ” ТӨХК нь АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч боллоо.  АНУ-ын удирдах газраар гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага болсон нь “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг тэлж, АНУ-ын зах зээлд гарах, гуравдагч этгээдийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрээс олох орлого нэмэгдүүлэх зэрэг боломжуудыг бодитоор олгож байгаа болно.

Мөн “МИАТ” ТӨХК нь Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO ээлжит аудит шалгалтад зохион байгуулалт, удирдлага, агаарын хөлгийн ачаалалт, төвлөрөлт, зорчигч болон тээшний үйлчилгээ, ачаа шуудангийн үйлчилгээ, агаарын хөлгийн газрын үйлчилгээ, зохицуулалт ба ачилт гэсэн үндсэн 6 чиглэлээр нийт 299 стандарт, 560 дэд стандартын дагуу 100 хувийн үнэлгээтэй шалгагдаж  олон улсын стандарт, дүрэм, журамд нийцсэн аюулгүй ажиллагаатай тээвэрлэгч болохоо баталгаажуулсан бол хоёр жил тутам хийгддэг ээлжит аюулгүй ажиллагааны “IOSA” аудит шалгалтаар амжилттай шалгуулж, нислэгийн аюулгүй байдал, дотоод хяналт, чанарын удирдлагын тогтолцоогоор олон улсын жишигт хүрсэн, стандарт хангасан компани болохоо дахин баталгаажууллаа.

2024 онд “МИАТ” ТӨХК нь олон улсын нислэгт зориулан хоёр дахь BOEING 787-9 DREAMLAINER агаарын хөлгөө, орон нутгийн нислэгт зориулан Канад улсад үйлдвэрлэгдсэн BOMBARDIER CRJ-700 загварын “Мазаалай” нэрт агаарын хөлгөө хүлээн авч түүхэндээ анх удаа жилд нэг сая дахь зорчигчоо тээвэрлэсэн амжилтыг үзүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?

Дэлхийн спортын ноён оргил Хөлбөмбөгийн World Cup 2026-д энэ удаа тив тивийн ш

2 цаг 38 мин
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

5 цаг 30 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

6 цаг 48 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

10 цаг 58 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

10 цаг 58 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Өчигдөр 15 цаг 29 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Өчигдөр 11 цаг 12 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Өчигдөр 11 цаг 05 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Өчигдөр 10 цаг 57 мин
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин